Хөгжин дэвших ирээдүйн төлөө хүн төвтэй бүтээн байгуулалтыг Тэсо Пропертис компани Сингапурын CPG компанитай хамтран “Kids First” буюу “Хүүхэд Тэргүүнд” үндсэн консепцийг боловсруулж “SKY GARDEN RESIDENCE” орчин үеийн өндөр зэрэглэлийн 350 айлын орон сууцны төслийг бүтээн байгуулж байна.
Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй бүс болох Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөний орчим байрлах Sky Garden residence нь хамгийн сүүлийн буюу 3-р ээлжийн орон сууцны захиалга авч эхэллээ.
Sky Garden residence нь уужим талбай, тав тухыг мэдрүүлэх тохижилт болон цэцэрлэгжилтээс гадна, Монголд анхдагч 4 улирлын winter garden , дугуйн гүүрэн гарц, хотхон руу орох дөрвөн орц гарцыг шийдэж өгсөн. Гэр бүлийн гишүүн бүрийн тав тухтай, амар амгаланг мэдрэх бүхий л нөхцөл байдлыг бүрдүүлж өгснөөрөө онцлогтой юм.
Sky garden residence хотхоны орон сууц төлөвлөлт
Орон сууцны сонголтын хувьд 106-420 мкв талбай бүхий 3-6 өрөөний сонголттой та бүхэнд зориулсан тайван орчин, тав тухыг мэдрүүлэх тансаг зэрэглэлийн орон сууц юм.
Богд уул, Туул гол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг харах үзэсгэлэнт "Харууц"
Дээд давхраас гэрийн бүх хэсэг рүү шууд харьцах боломж буюу Void загвар
Талбайн хэмжээ өрхийн гишүүн бүрд бодит ашиглалттай, хүртээмжтэй
“Өндөр тааз” "Том цонх"-той орчин үеийн гэр бүлийн амьдралын хэв маягт нийцүүлэн төлөвлөсөн төгс зохион байгуулалт, гайхалтай шийдэл цэлгэр орон зай нь тансаг, тав тухтай байдлыг танд мэдрүүлнэ.
Sky garden: Оршин суугчдад зориулсан таатай төлөвлөлт
WINTER GARDEN
Sky Garden residence-ийн бас нэг онцлог төлөвлөлт бол оршин суугчдадаа зориулан 4 улирлын турш халуун орны мөнх ногоон ургамлыг мэдрэх, 3 давхар, хүчилтөрөгчөөр баялаг Монголын хамгийн анхны WINTER GARDEN-ийг хотхоныхоо төв хэсэгт цогцлоож байна.
Winter Garden нь оршин суугчдын ая тухтай амрах , чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг хангасан 1500м2 бүхий 3 давхар ногоон байгууламж юм .
Нийтдээ 100 төрлийн 2000 орчим ургамлаас бүрдсэн Хөрсний ургамлыг цэцэрлэг бүхий байдлаар зохиомжилж тариалсан. Гидрофоник усалгаатай, 24 цагийн турш хүчилтөрөгч ялгаруулдаг ургамлуудыг Winter Garden-ы хананд мөн суулгаж өгсөн онцлогтой. Амьд байгалийг багтаасан дэлхийн шилдэг архитектур төлөвлөлтийн шийдэл бүхий WINTER GARDEN-д:
Халуун орны өнгө аяс, налгар зуны далайн эргийг санагдуулам олон нэр төрлийн ногоон ургамал
Гариг эрхсийг дэргэдээс нь тольдох мэт одон гариг судлах өвөрмөц орчин
Гадаад орчноо тольдох өндөр шилэн шийдэл, тав тухтай, амар тайван байдлыг мэдрүүлэх нийтийн эзэмшлийн амрах хэсэг, усан оргилуур, анфитеатр, номын сан, кофе шоп зэрэг үйлчилгээний хэсгүүдээс бүрдэнэ.
ДУГУЙН ГҮҮРЭН ГАРЦ
“Sky Garden Residence” хотхон нь оршин суугчдынхаа тав тухыг хангах зорилгоор Улаанбаатар хотын хамгийн том ногоон бүс болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй шууд холбогдсон 150 метр урттай Монголын хамгийн анхны дугуйн гүүрэн гарц байгуулахаар төлөвлөөд байна . Гүүрэн гарцаар хүүхдийн тэрэгтэй хүн саадгүй зорчихоор 10 хэмийн налуу замтай байх юм . Энэ нь оршин суугчдын амрах , дасгал хөдөлгөөн хийх , хүүхдүүдийн эрүүл зохистой орчинд өсөж бойжих нөхцөлийг бүрдүүлэх болно.
ГАЛЕРЕЙ ХОЛБОЛТ
Хотхоны бас нэг өвөрмөц шийдэл нь эрс тэс уур амьсгалтай Монгол улсын цаг агаарын нөхцөл байдлаас үл хамааран өвлийн хүйтэнд , зуны халуунд ч гадаа гаралгүйгээр хотхоны бүх блокууд руу дамжин орон боломжтой туннел буюу Монголын анхны галерей холболт . “Sky Garden Residence” төслийн 11 блок бүгд галерей холболтоор холбогдсон нь оршин суугчдад зориулсан хамгийн онцгой төлөвлөлт юм . Уг холболтыг орчин үеийн интерьерийн дагуу нарны гэрэл шууд тусахаар барьсан бөгөөд хүүхдийн тэрэг болон тэргэнцэртэй хүн саадгүй зорчихоор төлөвлөсөн.
Sky garden residence : Зөвхөн танд зориулсан төлбөрийн нөхцөлүүд
Эрхэм танд SKY GARDEN RESIDENCE хотхоны 3-р ээлжийн орон сууцнаас сонголтоо хийн төлбөрийн ОНЦГОЙ нөхцөлүүдээр худалдан авах боломжийг санал болгож байна.
- 1. 1,25%-ийн хүүтэй урт хугацааны зээл: 3-р ээлжийн орон сууцнаас мкв харгалзахгүйгээр сонголтоо хийгээд Голомт банкны 1,25%-ийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлд хамрагдан худалдан авахыг санал болгож байна.
- 2. Жилийн 16%-ийн хүүтэй өгөөж: Таны урьдчилгаа төлбөрөөс хамааран 3-р ээлжийн орон сууц ашиглалтанд орох хүртэлх хугацаанд жилийн 18% өгөөж тооцох төлбөрийн нөхцөл санал болгож байна.
Монголын хамгийн анхны хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлсэн тэнгэрийн цэцэрлэг-“Sky Garden Residence” хотхоны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.