Sky Garden Residence төсөл ЭХЭМҮТ-ийн хүүхдийн өрөөг тохижуулж хүлээлгэн өглөө

Sky Garden Residence төслийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасгийн мэс заслын өмнө болон дараа хэвтэн эмчлүүлэх хүүхдийн өрөөнд дотор засал хийж, тохижуулан хүлээлгэн өглөө. 

ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасаг нь улсын хэмжээнд жилд 0-16 насны 1000 орчим хүүхдийг хүлээн авч, хэвтүүлэн эмчилдэг тасаг юм. Уг хэвтэн эмчлүүлэх тасаг нь 66 төрлийн хоол боловсруулах эрхтний эмгэгийг илрүүлэн, хурц хордлоготой хүүхдүүдийг хүлээн авч эмчлэхээс гадна хүнд хэлбэрийн шаардлагатай тохиолдлуудад мэс заслын эмчилгээг хийдэг байна. 

 

Сэтгэгдэл бичих (0)