Matteo Fugazza: Sky Garden төсөл нь дэлхийн шилдэг 2 төрлийн ногоон байгууламжийг зэрэг төлөвлөсөн анхны хотхон болж байна.

Sky Garden Residence

Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх үндсэн концепц барьж ажиллаж байгаа ч интерьер дизайны хувьд "Бодит тансаглал"-г мэдрүүлэхээр төлөвлөсөн.

Монголын хамгийн анхны хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн Скай Гарден Резиденс төслийн интерьер дизайн зураг төслийн гүйцэтгэгч Azzura LLC ерөнхий архитектор Mr. Matteo Fugazza-тай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Сайн байна уу? Хоёулаа ярилцлагаа анхлан энэ мэргэжлийг сонгосон дурсамжаас эхэлье гэж бодож байна. Тэр сайхан дурсамжаасаа хуваалцаач…

Сайн байна уу? Миний бяцхан ярилцлагыг уншиж байгаа Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе, бас маш их талархаж байгаагаа илэрхийлж байна. Монголд ажилласан багахан хугацаа надад маш сайхан дурсамж үлдээсэн гэдгийг эхлээд хэлмээр байна. Миний хувьд хүүхэд нас минь зургийн дэвтэр, харандаа хоёртой салшгүй холбоотой. Ээж минь сүүлд дурсаж ярихдаа: “Хүүхдүүд тоглоом бариад гүйлдэж байхад чи ганцаараа харандаа бариад л явж байдаг байсан. Харандааг нь хэн нэгэн авчих юм бол тэр доороо шалан дээр тэрийж хэвтээд уйлчихдаг байж билээ” гээд дурсан ярьдаг. Гэхдээ би тийм ч сайн зураач болж чадаагүй ч гэлээ, миний хамгийн дуртай зүйл энэ л байна даа. Хаана ч явсан халаасандаа харандаа болон жижиг дэвтэртэй явдаг. Хүмүүс шинэ санаа болгоноо бичиж тэмдэглэдэг бол би харин зурж тэмдэглэдэг дээ. Манай гэр бүлийн түүх гэвэл зургаан үеэрээ, үе дамжсан архитектор, барилгын зураг төслийн мэргэжилтэй хүмүүс байдаг. Тиймээс бага насны дурсамж бүхэн шууд барилгатай холбогдож байгаа юм. Бид зөвхөн барилгын зураг төслөөс гадна уран баримал, гар урлал, барилгын инженерийн чиглэлээр бас ажиллаж байна. Би аливааг ихэд сониучхан ажиглах, хүмүүсийг яриаг сонсох дуртай. Тэр бүхнээс маш олон зүйл суралцаж, хүмүүсийн юу хүсэж байгааг зургандаа тусгах дуртай. Энэ мэргэжлийнхээ ачаар маш олон газраар аялаж, улс гүрнүүдийн аж амьдрал, ахуй соёлтой танилцаж байсан. Энэ бүхнээс дүгнэхэд архитектор гэдэг нь ард түмний амьдрах орчиндоо хүсэж буй зүйлийг байгальд ээлтэй байдлаар төлөвлөж буулгах, түүнийг бүтээх урлаг юм. Мэргэжлийнхээ хүрээнд иймэрхүү олон ажлыг хийж бүтээж байсан минь нэр төрийн хэрэг гэж үздэг. Бас мэргэжлээрээ маш их бахархдаг. Багаасаа л урлагийн гэр бүлд өссөн минь энэ мэргэжлийг сонгох гол шалтгаан болсон.

Шилдэг төслүүд гайхалтай захиалагчдаас бүтдэг. Миний мэргэжлийг хамгийн үнэ цэнэтэй болгож өгдөг зүйл бол архитектортоо уран бүтээл хийх эрх чөлөөг олгох,  төслийн санаачлагч нь холыг харсан, ирээдүйд юу хийж бүтээх гэж байгаагаа захиалагч бүрэн ойлгох явдал юм. Ийм захиалагч нартай хамтран ажиллах нь ч илүү амар бөгөөд ажил ч гэсэн маш хурдацтай явдаг. Барилга гэхээсээ илүү бүтээл туурвиж байгаа мэтээр ажиллах нь мэргэжлийн хамгийн сайхан нь юм. Орчин үеийн дэвшилтэд технологийг ашиглаж ирээдүйд бүтээн босгох зүйлийг бодитоор харуулах зөв хэдий ч миний хувьд гараар зурах, өнгөөр ялгаж харуулсан зураглалыг илүүд үздэг. Дараа түүнийгээ бодит болсон байхыг харах бас сайхан байдаг шүү. Харин гайхалтай бүтээл гэдэг олон зүйлийг балансыг таруулсан, уялдаа холбоотой цогц зүйлийг хэлдэг. Үүнд:

  • Хүрээлэн буй орчин болон түүний түүх
  • Захиалагчийн хүсэлд тулгуурласан
  • Өнгө үзэмж
  • Дизайны төрх, зөв шийдэл
  • Гэрэлтүүлэг
  • Цаашид хэрэглэгдэх байдал
  • Цаг агаарын нөхцөл
  • Барилгад хэрэглэгдэх материал гээд олон зүйлээс хамаарна. Эдгээр зүйлсийн тэнцвэртэй байдлын хангасан, байгаль эх дэлхийд ээлтэй төслүүд хамгийн шилдэг нь байж чаддаг.

Би мэргэжлийнхээ хүрээнд жижгээс эхлээд маш том төсөл дээр хүртэл ажиллаж байсан. Жижиг тавиур дээр ямар загвартай шилэн эдлэл байршуулж болох эсэхээс эхлээд ногоон байгууламжийн архитектурын зураг, барилга угсралтын зураг гэх олон ажлыг хамтаар болон ганцаараа хийж гүйцэтгэж байсан. Жишээлбэл: Lake of Como, Sardinia, Tuscany, Alps, French CoteD’azure, Russia, Balcans)

Энэ бүх зүйл зөвхөн миний хүссэн болоод хийсэн зүйлүүд биш юм. Ард нь менежмент, маркетингийн маш том баг ажиллаж байдгыг хэлэх хэрэгтэй. Төслийн төгсгөлд бүтээн байгуулсан зүйлүүдээ тайлагнах, хэрэглэгчдэд танилцуулах өдөр маш их сэтгэл догдолдог. Захиалагч маань сэтгэл хангалуунаар хүлээн авч намайг найзаа гээд бусдад танилцуулахад маш сайхан байдаг. Танилцуулсан хүмүүсээс дараагийн хамтран ажиллах санал ирдэг их сайхан. Энэ бол миний мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь дээ.

Сүүлийн үед Монголын барилгын салбар хурдацтайгаар хөгжиж дэвшиж байна гэж ойлгож байна. Таны бодлоор?

Аливаа улс орны хувьд барилгын салбар хөгжинө гэдэг нь тухайн улс хөгжиж буйн хамгийн том жишээ болж өгдөг. Монгол улсын хувьд барилгын салбар хөгжихөд маш хүнд нөхцөлтэй ч маш хурдацтай хөгжиж дэвшиж байгаа мэт санагдсан. Хот доторхи хүн амын төлөвлөрөлт их байгаа ч аль ч улсын барилгын салбарын хөгжил энэ замаар бий болдог. Европ ч гэсэн яг л энэ жишгээр хөгжиж байсныг бид түүхээс нь харж болноо. Хүнээ дээдэлсэн барилга төлөвлөлтийн цаашдын хөгжил нь хотоос зайдуу байхаар хийгдэх юм шиг санагдсан. Учир нь тэрэн ч зөв юм, хамгийн сайхан төсөл барихад хүрээлэн буй орчин, зам тээвэр чухал юм. Тэсо корпорациас хэрэгжүүлж буй “Sky Garden” төсөл нь хотоос тийм ч хол биш мөртлөө байгалийн сайханд төлөвлөгдсөн зам тээвэр сайтай, хажуудаа маш том цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор надад маш их таалагдсан. Учир нь миний хувьд ногоон байгууламжтай хотхоны зураг төсөл гаргах, хамтран ажиллахад таатай байдаг. Итали улсад архитектор зураг төсөл хийдэг хүмүүсийн хувьд нэг батлагдсан зүйл байдаг. “Эргэн тойрон дахь ногоон байгууламж ямарч муу, хуучин байшиныг чимэж чаддаг гэсэн агуулга юм.

Мөн Итали улсад газрын байдлаас хамаарч барилгын босоо төвшин дэхь ногоон байгууламж ихээр төлөвлөгддөг. Тийм төлөвлөлт бүхий хэд хэдэн төсөл дээр хүртэл ажиллаж байлаа. Яг үүнтэй ажил SkyGarden төсөл нь архитекторын шинэ шийдлийг нэвтрүүлж байгаа нь маш их таалагдаж байгаа. Өндөр барилгын босоо төвшинд дагуу ногоон байгууламж хөгжүүлэх юм бол яг л тэнгэрлүү тэмүүлж буй нэгэн том мод шиг л харагдана гэж бодож байна.

Дэлхий нийтийн барилгын чиг хандлага sustainability буюу “тогтвортой хөгжил” гэх үгтэй салшгүй  холбоотой юм. Энэ хандлага ч дэлхий нийтэд трэнд болоод эхлэх шиг боллоо. Тэнгэр баганадсан барилгын үе өнгөрчээ. Үнэтэй эд материал ашигласан мөн байгальд ээлтэй технологи нэвтрүүлсэн гэх энгийн менежмент нь урт хугацааны туршид өрсөлдөх чадвар  багатай байгаад байна. Хүний өдөр тутмын амьдралыг дэмжсэн хувь хүнийг хөгжүүлсэн тогтвортой төлөвлөлт дэлхийн барилгын салбарыг тодорхойлж байна. Монгол улсын хувьд ард иргэдээ дэмжсэн урт хугацааны бүтээн байгуулалт эхлүүлэх цаг нь болсон гэж харж байна. Үүнд: УЛС – АРД ИРГЭД – БАРИЛГЫН КОМПАНИ –н хувьд аль аль ашигтай байхаар төлөвлөж хийх хэрэгтэй. Энэ бүхэн тун удахгүй эхлэнэ гэдэгт итгэлтэй байна.

Одоогийн баригдаж буй барилга, хийгдэж буй ажлууд маань бүгд л хүүхдэд ээлтэй, ирээдүйгээ хайрласан, хойч үедээ сайн сайхан зүйлийг үлдээсэн төслүүд байгаа. Ийм сайхан төсөл дээр ажиллах сэтгэлд хүртэл сайхан байдаг. Миний түрүүний ярьсан “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” гэх агуулгын суурь ойлголт нь хүүхэд юм. Учир нь бид бүгд сайхан амьдрах ёстой гээд хойч үедээ үнс нурам үлдээж болохгүй юм. Хэдэн жилийн өмнө Москва хотод нэгэн төсөл эхлүүлсэн юм. Тухайн барилгын амьдрах орчныг мөн хүүхдэд ээлтэй байдлаар шийдэж өгсөн. Эргэн тойронд байрлах хурдны том замуудыг аюулгүй гүүрэн гарцаар шийдэж өгсөн нь хэрэглэгчдэд маш их таалагдаж хормын дотор борлуулагдаж байсан. Эрэлт хэрэгцээ байгаа учраас дэлхий нийтийн чиг хандлага sustainability буюу тогтвортой хөгжилрүү тэмүүлж байна.

“Скай Гарден” төсөл дээр хамтран ажилласанд маш их баяртай байгаа. Миний нүдээр харсанаар төслийн хамгийн чухал зүйл нь:

  • Хүүхдэд ээлтэй орчин

Монголчуудын хүн ам өдрөөс өдөрт өссөн нэмэгдэж байгаа гэж сонссон. Түүний хирээр хүүхдэд аюултай олон гэмт хэрэг гарч байсныг санаж байна. Хүүхдүүд амьдарч буй орчиндоо аюулгүй амьдарч аз жаргалаар дүүрэн байх ёстой. Гэрэлтүүлгийн шийдэл, Камержуулах систем, автомашины урсгал гэх бүх зүйлийг сайтар бодож төлөвлөсөн.

  • Ногоон байгууламж

Орчин үеийн ногоон байгууламжийг 2 төрлийн шилдэг шийдлийг зэрэг нэвтрүүлж буй анхны хотхон гэж хэлж болох юм. Гэртээ ногоон байгууламжтай, өндөр барилгын 1 давхар 4 улиралын цэцэрлэгтэй, хотхоны гадна салхилах талбай цэцэрлэгт хүрээлэнтэй, хотхонтой хил залгаа Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын бүстэй гэхээр хамгийн том давуу тал юм.

  • Өрөөний зохион байгуулалт, Интерьер дизайн

Хэдий хүүхдэд ээлтэй гэж байгаа боловч дотор интерьер дизайн орчин үеийн сонгодог загвартай, ая тухтай, үнэ цэнийг илэрхийлэхүйц байна. Монгол улсын өндөр зэрэглэлийн орчин үеийн орон сууцны жишиг болохуйц төсөл болно гэж хэлж болох юм.



Монголд ажиллаж байх хугацаандаа хэд хэдэн барилга байгууламжаар орж үзсэн. Надад нийтлэг нэгэн зүйл ажиглагдсан бусадтайгаа холбоотой байх, орчинтойгоо найзархаг төлөвлөлт дутмаг санагдсан. Учир нь Монголчууд байгальтайгаа маш хүчтэй холбоотой хүмүүс шиг санагддаг гэвч эргэн тойронтойгоо хамааралгүй амьдрах нь элбэг юм. Гэр хорооллоор айлуудаар явж үзсэн. Би тэднийг маш баян, эдэлбэр газартай улс гэж харсан. Гэвч маш өндөр хашаагаар өөрсдийгөө бүсэлж бусадтайгаа харилцаа холбоогүй мэтээр амьдраад байгаа мэт санагдсан. Тун удахгүй энэ байдал өөрчлөгдөх байх.

Архитектор мэргэжилтэй хүн хамгийн хүнлэг сайхан сэтгэлтэй байх ёстой. Дараа нь  чадвар болон мэдрэмжүүд ордог. Жижиг ч бай, том ч бай хүнийг хэрхэн сайхан амьдруулах тухай ажил тул хүнлэг, энэрэнгүй байх чухал юм. Байнгын санаж явах зүйл гэх бол хэзээд чамд эргэн тойрон дахь орчноо сайхан болгох боломж байгаа гэдгийг санаарай, мөн аливаа ажлыг хамгийн сайнаараа хийж гүйцэтгэх хэрэгтэй. Сайхан ажил дараагийн сайхан ажлын эхлэл тавьдаг юм шүү. Баярлалаа.

Sky Garden Residence

Гандангийн дэнж. Урдуураа далантай, чийглэг хөрстэй тул ногоон байгууламж хөгжүүлэх нэн тохиромжтой.

Сэтгэгдэл бичих (0)