Эдгээр өөрчлөлтүүдийг хийснээр угаалгын өрөө танай гэрийн хамгийн сайхан хэсэг болно.

Угаалгын өрөө нь магадгүй таны цагаа өнгөрүүлэх хамгийн дүргүй хэсэг гэж бодож байна. Хүн бүр хувцас эвхэх, угаах дүргүй байдаг. Тиймдээ ч бидний гэрийн хамгийн эмх замбараагүй хэсэг болж хувирсан байдаг. Бүхнийг эмхлэж, цэгцлэх шидэт дохиур байхгүй ч багахан өөрчлөлт хийгээд тав тух, сайхан бүхнийг хайртай хүмүүстээ мэдрүүлж болно.

ӨНГӨНИЙ СОНГОЛТ

Угаалгын өрөөг хамгийн сайхан болгох эхний алхам бол өнгөний сонголт. Хүмүүс голцуу байрныхаа ханийн өнгөний үлдэгдэлээр хийх тохиолдолууд их байдаг билээ. Эсвэл гэгээлэг өнгө гэх мэтээр улцгар шар, бүдэг ногоон өнгөөр төлөвлөх нь элбэг. Харин та ямарч өнгийг ашиглаж, өөртөө болон гэр бүлийн бусад гишүүдээ идэвхижүүлж болно. Жишээ нь: Далайн давсны өнгө SW6204, Элли саарал SW7650, далайн усны өнгө SW 6496 гэх саармаг өнгийн зөвлөж байна.

БОХИР ХУВЦАС, УГААЛГЫН НУНТАГ ХАДГАЛАЛТ

Угаалгын өрөө нь гэрийн хамгийн жижиг хэсэг тул маш нарийн зохион байгуулалттай байх хэрэгтэй. Газраар нэг угаалгын нунтаг, угаалгын машин дүүрэн бохир хувцастай залхуу тань хүрээд сууж байна уу? Энэ бүхнийг зөвхөн гэрийн эзэгтэй хийх ёстой юм шиг гэрийн тань бусад гишүүд аашлаж байна уу? Багахан зүйлийг өөрчилж цэвэр цэмцгэр байлгахад бусад хүмүүс дагах болно. Сонирхолтой санаануудыг хараарай.


ЧИМЭГЛЭЛ БА БУСАД

Дагалдах хэрэгсэл буюу угаалгын өрөөнд байрлуулах сувин-ер нь танд эрч хүч, танай гэр бүлийн гишүүдэд цэгцтэй байдлыг сануулах юм. Та ханан дээрээ хамгийн их урам авдаг үгээ бичиж байршуулсан ч болно. Алчуур тавих тавиур дээр гайхалтай сайхан үнэртүүлэгч байршуулах, магадгүй душны хэсэгт ухаалаг утас байршуулах хэсэг бий болгох, бохир хувцас хийх савыг зэгсэн саваар солих ч юм уу энгийн зүйлсийг хийгээд үзээрэй. Хэтэрхий том овор хэмжээтэй зүйлийг угаахад хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл та нэгдсэн угаалгын төвөөр үйлчлүүлж болно. Энэ таныг болон таны хөршүүдийг сэтгэл хангалуун байлгахад нөлөөлөх юм.

Сэтгэгдэл бичих (0)