2023 оны интерьерийн чиг хандлага

Интерьер тренд 2023 гоё чамин байхаас илүү амьдралын хэв маяг, гэртээ удаан цаг хугацааг өнгөрөөхөд тухтай байдал, эрүүл амьдралын сонголтуудад шилжих хүслүүдтэй уялдаатай байдаг болжээ. Мөн залуу үеийн анхны гэрээ тохижуулж байгаа залуучууд хүн болгоны сонгож байгаа трендийг дагахаас илүү өөрийн сонирхол, хоббиг интерьертээ шингээх дуртай байдаг ба байгальд хор хөнөөлгүй байх, цаг хугацааг илээх шийдлүүд байх нь чухал байдаг байна. Тэгвэл бид танд уламжлалт сонголтууд дээр шинэлэг шийдлүүдийг тусган хэрхэн гэрийнхээ интерьерийг нэг түвшин ахиулж болох санаануудыг санал болгоё.

  1. Органик оруулга 

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сийлбэр ширээ, драматик тавцан эсвэл зүгээр л дангаараа тавилгын нэг хэсэг болж байсан ч эдгээр байгалийн чулуунууд маш хүчтэй интерьерийн сонголт болж чаддаг ба урлагийн бүтээл тавьсан мэт мэдрэмжийг өгдөг байна. 

2. Хэлбэргүй буйдан 

    Та гэрийн интерьерийг илүү цулгай цагаан эсвэл натурал тонетой байхаар гаргасан бол энэ төрлийн буйдангууд таны интерьерийг дараагийн түвшинд авчрах болно. Уламжлалт буйдангийн хэлбэрийг эвдэж ямар ч хэлбэрт баригдалгүй хүний биеийн тухтай байдалд таруулан хийгддэгээрээ эдгээр буйдангууд онцлогтой.

    3. Зөөлөн ирмэг 

      Урт хугацааны турш тэгш өнцөг, хурц шулуун хэлбэрүүд тансаг зэрэглэлийн интерьерийг илтэгдэг байсан бол одоо дизайнерууд тавилга болон гэрийн хэлбэр илүү зөөлөн өнцгүүдийг гаргаж өгөхийг зорих болжээ.

      4.Дотоод амар амгалан 

        Гадаад орчинд стрессийн түвшин дээд цэгтээ хүрсэн энэ үед амар тайван байдлыг гэртээ үүсгэх нь маш чухал болсон ба үүнд бясалгал хийх өрөө, уншлагын өрөө, ер нь л тайван байлгах хэсгийг заавал тусад нь гаргах болжээ. Энэ өрөөнүүд далайн цэнхэр, шар гэх өнгөнүүдийн хамгийн бүдэг тонийг хэрэглэсэн байх ба байгалийн оруулгуудыг илүү ашиглаж өгдөг байна.

        5. Энтертайнмент зориулалттай суух хэсэг 

          Гэртээ цагийг өнгөрөөх, найз нөхдөө гэртээ илүүтэйгээр урих зэрэг сүүлийн жилүүдэд илүү ажиглагдах болсонтой холбоотойгоор зочны өрөөний суух хэсэг буйдан илүү тойрог хэлбэрийн ба бүх л талд булангийн буйдан эвсэл сандлыг тавьж өгснөөр тухтай байх, яриа өрнүүлэх, энтертайнмент хэсэг байх зориулалттайгаар хийгдэх болсон байна.

          Сэтгэгдэл бичих (1)