Агуу зүйлс ямагт энгийн зүйлсээс эхэлдэг гэж нэгэн эрхэм хэлжээ. Өөрсдийн хүрээлэн буй орчноо цэвэр цэмцгэр байлгахаас гадна өдөр тутмын үйл ажиллагаанд байгальд ээлтэй технологийн шийдлийг ашиглах нь иргэн бүрийн эх дэлхийнхээ өмнө хүлээж буй үүрэг гэлтэй. Амьдарч буй орчиндоо эрүүл, эко сэтгэлээр хандахын эхлэл болох жижигхэн жишээнүүдийг танилцуулж байна.
1. ХЭРЭГЛЭЭГ ХЯНАХ
Та дэлгүүрээс бараа авах болгондоо гялгар тор авч байна уу? Тэгвэл тэр хэрэглээг багасгах эсвэл даавуун торыг давталттай хэрэглэхийг эрхэмлэх нь сэтгэлгээний өөрчлөлтийн том жишиг юм. Хаягдал бага гаргах, хүн байхгүй өрөөнүүдийн гэрлийг байнга унтрааж байх, ажил дээрх цаасны хэрэглээг багасгах, ойр орчиндоо мод тарих, байгальд уусдаггүй хаягдлыг хамаагүй хаяхгүй байх зэрэг энгийн жижиг зүйлээс эхлэх билээ.
2. ЭКО ГЭРЭЛ ХЭРЭГЛЭЖ ХЭВШИХ
Байгалийн шавхагдах нөөцийг асар ихээр ашиглан бүтээгддэг зүйл бол тог цахилгаан. Монголд хамгийн удаан ашиглалттай, тогны хэрэглээ бага зарцуулдаг гэрлийн чийдэнг үйлдвэрлээд эхэлсэн байгаа билээ. Гэрийнхээ өрөөнүүдийн тоо, хэдэн гэрэл хэрэгтэйг сайтар тооцож байгальд ээлтэй, тог зарцуулдаг ЛЭД гэрлийг сонгоорой.
3. ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНДОО МОД ТАРИХ
Хүн өөрөө нэгэн төрлийн МОД гэх эртний хятадын философи байдаг. Мод, ногоон бүс нь хүн төрөлхтний хувьд орон гэр, амьсгалах агаар үүсгэгч, гал гээд хамгийн чухал зүйл байсан, байсаар ч байна. Гэрийн цонхонд цэцэг тарьж эрүүл мэндээ хамгаал, гэрийн эргэн тойронд мод тарьж буянаа нэм, эх дэлхийгээ хайрлаарай.
4. УХААЛАГ СИСТЕМТЭЙ БАЙР СОНГОХ
Хэн ч байхгүй байхад гэрийн температур өөрөө багасах, өрөө хүн гарах араас хэдэн секунд дараа гэрэл автоматаар унтрах, бүдгэрэх, усны тоолуурын хяналтын систем, байгалын гэрэл илүү тусах том цонх цэлгэр харууцтай байрыг сонгохыг эрхэмлээрэй.
Гэрийн ухаалаг систем, том цэлгэр цонхтой Скай Гарден хотхоны танилцуулга татах: http://info.teso.mn/sky_garden...
5. ХЯНАЛТТАЙ УСНЫ ХЭРЭГЛЭЭ
Усыг гамтай хэрэглэж хэвших нь хүн бүрийн үүрэг. Хүүхэд багачуудад зааж сургаж хэвшүүлэх нь таны амьдралд дахь байгалийн хэрэгцээний хамгийн чухал зүйл байх ёстой гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Монгол улс цэвэр усны нөөцөөр хэзээ ч хомстохгүй гэж ярьдаг байсан цаг хойно хоцорсон. Усны нөөц жил ирэх тусам багассан ба 1990 оныхтой харьцуулбал 4 дахин багассан гэх мэдээ байна.