Улаанбаатар хотыг бүхэлд нь тольдох тансаг байршил, урсгал түрэгч бассэйнтэй өндөр зэрэглэлийн Пентхаусыг танилцуулж байна.

Өндөр зэрэглэлийн орон сууц худалдан авагчдад хандсан зөвлөгөө, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бол объект хаана байрлаж буйг анхаарах нь хамгийн чухал гэж үзжээ. Барилга, орон сууц хаана баригдсанаас хамаараад орчин, дэд бүтэц, аюулгүй байдал зэрэг үндсэн шаардлагаас орчин тойрны харагдах харууц, гадаад талбайн тохижилт, хөрш, дуу чимээ, хөл хөдөлгөөнөөс хол зэрэг амгалан тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх үзүүлэлт байршлаас хамааран харилцан адилгүй байдаг.

Тэгвэл тансаг зэрэглэлийн орон сууцны байршлын үнэ цэнийг тодорхойлох  хараат бус судалгааны байгууллагын үнэлгээгээр Улаанбаатар хотын хамгийн үнэт цэнэтэй бүсээр тодорсон бүсэд сүндэрлэн босох Скай Гарден хотхонд гэр бүлээрээ аз жаргалтай амьдрахыг урьж байна. Уг төсөл нь Маршалын гүүрний баруун хойно, Үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн баруун хаалганы харалдаа байрлаж байна.

ДАЛАЙД СЭЛЖ БУЙ МЭТ БОДИТ ТАНСАГЛАЛЫГ МЭДРЭХ УРСГАЛ ТҮРЭГЧ БАССЕЙНТЭЙ ХОТХОН

Тансаг зэрэглэлийн орон сууц нь стандарт зэрэглэлийн орон сууцтай харьцуулахад эдийн засгийн хямралтай үед ч гэсэн үнэ цэнээ алддаггүй. Төгс төгөлдөрт илүү ойртох тусмаа ямар ч үед үнэ цэнэ нь ганхашгүй, бат бөх байдаг. Тиймээс тансаг зэрэглэлийн орон сууц бол нэг насны хөрөнгө оруулалт, Хөрөнгийн бирж дэх хамгийн найдвартай, үнэ цэнэтэй “хувьцаа” юм. Ийм л нандин бүтээлийг зөвхөн Танд зориулан барьж байгууллаа. Пэнтхаусын доод болон дээд давхарын өрөөний зохион байгуулалтын зураг, хэмжээтэй танилцана уу?

Өрөөний дотоод зохион байгуулалтын олон улсын шилдэг жишгийг Монголчуудын аж амьдралын хэв маягтай хослуулан хүмүүсийн бодит хэрэгцээг тансаг хэлбэрээр илэрхийлэн төлөвлөлөө. Тус төлөвлөлтөнд үүдний хэсэг, зочны өрөө, мастер унтлагын өрөө, ажлын өрөө, хуурай саун, энтертайнмент өрөө, урсгал түрэгчтэй бассейн, терраз гэх мэт зүйлийг интерьерийн тансаг шийдлээр төлөвлөлөө.

Үүдний хэсэг бол чухал хэсэг байдаг. Зочилсон хүн бүр үүдний хэсгээс тухайн айлын анхны үнэлэмжийг авдаг. Хаалга нээхэд гэрийн бүх зүйл нээлттэй байдлаар харагдахгүй байх, хувцас тайлах, өмсөх орон зайтай байхаар төлөвлөсөн. Мөн жижиг агуулах өрөө, шкафыг төлөвлөлөө.

Зочны өрөөний хувьд бусад өрөөнүүдээс хэмжээгээр том байхаар төлөвлөж цэлгэр саруулхан цонх хоёр талруу харсан байна. Учир нь агааржуулалтыг нэвт салхилалттай байлгахаар шийдэж, үүдээр ороод хамгийн эхэнд байхаар төлөвлөлөө.  Гэр бүл дахь уур амьсгалыг халуун дулаан, нийтэч дотно байлгахаар хүүхдүүдийн өрөө заавал зочны өрөөгөөр дамжин өнгөрдөг байхаар шийдлээ.

Таны хамгийн сайхан амрах ёстой орчин байх ёстой. Өглөөний нар шууд тусахааргүй байх боловч үдийн нар тусахаар төлөвлөсөн. Бусад өрөөнүүдийг бодвол орчны харууцыг маш сайн байхаар бодолцож тооцсон. Гэрийн хоймор хэсэгт байрлах ба лифт болон дуу чимээ их гардаг хэсгээс хол байна. Мастер унтлагын өрөөнд тансаг ариун цэврийн өрөө байхаар төлөвлөлөө.

“Ирээдүйгээ хайрлая” уриатай Скай Гарден хотхон гаднах орчны төлөвлөлт бүр дээр хүүхэд аюулгүй өсөж торних, сурч хөгжих боломжийг олгож байгаа. Тэгвэл хүүхдийн өрөөний интерьерийн хувьд гоёмсог, өнгөлөг дизайныг  санал болгож байна.

Ажлын өрөөнөөс амжилт эхэлдэг. Хамгийн агаар сайтай, дуу чимээгүй орчныг Таны ажлын өрөөнд бий болголоо. Нарны тусгал шууд тусахаар төлөвлөж, хүүхдийн өрөөнөөс хол байхаар шийдсэн. Та юунд ч сааталгүй ажлаа хийгээрэй.

Сэтгэгдэл бичих (0)