Монголчилбол ТЭНГЭРИЙН ЦЭЦЭРЛЭГ гэж орчуулагдах уг төлөвлөлт нь өндөр барилгын давхруудад болон дээвэрт цэцэрлэг /garden/ төлөвлөдөг төлөвлөлтийг хэлнэ.
Тансаг, гоёмсогоос эхлээд энгийн хүртэл олон зуун Sky Garden-тай барилга, байгууламж дэлхий дээр байдгаас хамгийн алдартай нь Лондон хотын 20 Fenchurch Street гудамжинд байрлах Лондонгийн Sky Garden юм. Бүр Лондонд ирсэн жуулчдын хамгийн их зорьдог топ газруудын нэгээр түүнийг нэрлэдэг ажээ.
Гурван давхар тэр чигтээ Sky Garden-тай бөгөөд түүнээс хотыг бүхэлд нь тольдох боломжтой юм. Хотоо 360 хэмд хараад зогсохгүй дээвэр дээр байрлах үлэмж тансаг цэцэрлэгт хүрээлэнд дураараа зугаалах боломжийг ч олгодог.
Sky Garden нь зөвхөн өнөө цагт л “од” болоогүйг түүхийн баримтууд харуулдаг. Тухайлбал эртний Вавилонд “өргөгдсөн цэцэрлэг” нэртэй нүсэр байгууламж байжээ. Энэ цэцэрлэгт тарьсан ургамал, модны хамт давирхай болон ус нэвтрүүлдэггүй давхарга зэргийг хийсэн тухайн үеийн шилдэг бүтээн байгуулалт байсныг эх сурвалжуудад дурдсан байдаг.
Байгальд ойр байх, эрүүл мэнд, сэтгэл зүйдээ анхаарах гэсэн олон шалтгааны улмаас Sкy Garden нь зөвхөн нэгдсэн үйлчилгээнд төдийгүй айл гэрүүдэд ч нийтлэг хийгддэг болжээ. Энэ хандлага, дэвшлийг танд ч бас мэдрүүлэх үүднээс бид Монголд анх удаа хотхоныхоо 22 давхар орон сууцнуудынхаа дээд давхруудад төлөвлөн, гүйцэтгэлийн шатандаа ажиллаж байна.