МИНИМАЛИСТ ТОХИЖИЛТ ХИЙХ 5-Н ЗӨВЛӨМЖ

Гэрийг минималист харагдуулахад орон зай, гэрэлтүүлэг, гэрийн тавилга болон эд зүйлс чухал үүрэг гүйцэтгэдэг. Минималист хэв маяг нь өөрийн болоод гэр бүлийн хэрэгцээнд амин чухал шаардлагатай тавилга, эд зүйлсийг үлдээж бусдыг нь далд хийхэд оршино. Танд Минималист байдлаар өрөөгөө хэрхэн тохижуулах талаар экспертүүдийн таван зөвлөгөөг хүргэж байна.

1. Цөөн өнгө ашигла

Минималист хэв шинжид зайлшгүй байх эд зүйлсийн өнгө нь цагаан, саарал цайвар өнгө байдаг. Хэрэв илүү хурц тод өнгөтэй зүйл худалдан авах бол 3-4 өнгөөр хязгаарлах нь зүйтэй.

2. Эд зүйлсээ цэгцэл

Эмх  замбараагүй байдалтай салах ёс гүйцэтгэх хэрэгтэй гэсэн үг юм. Үүнийг хийхийн тулд та тавиур, ширээн дээрх зүйлсээ цэгцэлж, далд хийх хэрэгтэй. Зөвхөн зайлшгүй шаардлагатай зүйлсээ үлдээж, үлдсэнийг нь шүүгээндээ хадгалаарай. Цөөн эд зүйлс байршуулж хоосон орон зайг бий болгоорой.

3. Тэгш гадаргуу

​Минималист өрөөний тавилга нь тэгш шугам, тэгш гадаргуутай байх нь чухал. Тавилгууд тэгш гадаргуутай байх нь харсан хүн бүрийн нүдийг тайвшруулж буйг анзаарах болно.

4. Цулгуй шийдэл

Минималист тохижилтод хээтэй эдлэлийг бага ашиглах эсвэл бүр байлгадаггүй. Учир нь хүний тархи хээ харах үед логик уялдаа холбоог нь олох гэж ажиллаж эхэлдэг тул амархан ядарч, стресстдэг.

5. Цэлгэр цонх

Хэрэв та цонхондоо халхлах зүйлгүйгээр байгалийн гэрэл сайн оруулж байгаа бол минималист хэв маягийг үлэмж хэмжээгээр нэмэх болно. Хувийн нууцтай холбоотой асуудал байгаа бол нимгэн хөшигний материалыг ашиглах эсвэл наалт ашиглах хэрэгтэй.

“SKY GARDEN RESIDENCE” орчин үеийн өндөр зэрэглэлийн хотхон нь танд хүссэн загвар дизайнаараа гэрээ тохижуулах боломжит саруул том цонх, өндөр тааз, сайхан харууц зэргийг санал болгож байна.

Сэтгэгдэл бичих (0)