Оршин суугчдад хэмнэлттэй, илүү зардалгүй амьдрах амьдралын шинэ хэв маяг, боломжийг олгоно. Ашиглалт багатай ажлын өрөө, заримдаа жийдэг унадаг дугуй, үргэлж хийж амждаггүй угаалга, цэвэрлэгээ, хааяахан хэрэг болдог арга хэмжээний танхимийг хуваалцах замаар амьдралаа илүү амар, хэмнэлттэй болгох боломжийг олгоно. Дашрамд дурдахад Sharе economy загварын бизнесүүд 2025 он гэхэд 3000%-ийн өсөлт үзүүлэх зарим судалгааны дүн гарчээ.