“DUAL KEY” орон сууцны өрөөний хуваалт гэж юу?
Энэ нь орон сууцны өрөө хуваалтын нэгэн шинэ шийдэл юм. Олон улсад ашиглагдаж ирсэн энэхүү өрөөний хуваалт нь “ӨМЧ” гэсэн үзэл баримтлалаас үүдэлтэй юм. Нийтлэг нэг хонгилон коридортой боловч хаалганы цаадах бүх зүйл нь өөрийн өмчлөл, өөрийгөө бүтээх орчин байдгаараа онцлогтой. Тусдаа халуун болон хүйтэн усны шугамтай тул, тус өрөөний хуваалтын ашиглалт өргөн цар хүрээтэй болсон байдаг. Сүүлийн үеийн өндөр зэрэглэлийн орон сууцны төсөл тухайн хуваалтыг зайлшгүй хийдэг болсон бөгөөд хэрэглэгчид, захиалагчид хүртэл нэн таатай хүлээж авдаг болжээ.
Монголчуудад яагаад тохирох вэ?
Хүн ойрын амьдрах орчноо өөрсдөө бүрдүүлэхийг эрхэмлэдэг болсон. Хэн нэгэнд саад болохгүйгээр, өөрсдийн дуртай зүйлийг бүтээн гэр бүлтэйгээ аюулгүй амьдрахыг эрхэм болгодог. Насанд хүрсэн хүүхдүүдээ, нас дээр гарсан ээж аавыгаа шууд өөр байранд хол амьдруулах хэцүү байдаг, тэр тусмаа Монголчууд хүүхэд төвтэй учир бие биенээсээ холдоход ихэд төвөгтэй. Хамт амьдрахад амьдралын хэв маяг таарахгүйгээс ихээхэн бэрхшээлүүд гарч хоорондоо маргалдах тохиолдлууд үүсгэдэг. Олон улсад хэрэглэгдэж буй орон сууцны өрөөний шилдэг хуваалтууд энэхүү асуудлыг шийдсэн байна.
Dual Key давуу талууд
Халуун, хүйтэн болон бохирын шугам тусдаа
Ажлын өрөө болгон ашиглах боломжтой
Нэг гэрт 2 тусдаа өрх байх боломжтой
Түрээслэх журмаар нэмэлт орлого олох боломжтой
Цаг хугацаа хэмнэх
Өсөн нэмэгдэж буй гэр бүлүүдэд ээж ааваасаа тусдаа амьдрах боломжтой
Хөнгөн үйлдвэрлэл, ажлын нэг хэсэг болгон ашиглах
Тусад нь гэрчилгээ гаргуулж болох ба худалдах, худалдан авах эрхтэй
Sky Garden Residence хэрхэн “Dual key” өрөө хуваалтын шийдлийг нэвтрүүлсэн бэ?
Хан-Уул дүүрэг 11-р хороо Их Монголын гудамж, Маршаллын гүүрний баруун хойно, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хаалганы эсрэг талд “Скай Гарден” төсөл нь сүндэрлэн босож байна. “Өндөр зэрэглэлийн орон сууцны үнэ цэнэт бүсэд баригдах уг төсөл нь “Kids First” – гэх онцлог концепцийг барин ажиллаж хүүхдэд ээлтэй эрүүл аюулгүй өсөн торних орчин, сурч боловсрох бүхий л боломж бүрдсэн хүүхдийн нэгдсэн кластер төв бүхий төлөвлөлттэй, 4 улирлын эрс тэс уур амьсгалтай Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой ашиглалт бүхий ногоон байгууламжийн /Winter garden, Sky garden, Active garden/ төлөвлөлтийг анх удаагаа хэрэгжүүлэх гэж буй ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛийн орон сууцны цогцолбор хотхон юм.
Хотхоны өрөө хуваалтын шинэлэг шийдэл нь хотхоны хойд хэсэгт байрлах 22 давхарын 11 – 19 давхарт урд хэсгээр 7 давхар апартмэнтийн 1-2 давхар байрлаж байна. Зургаас сонирхоно уу?
“Dual key” яагаад Монголчуудад хэрэгтэй вэ?
- Өсвөр насны хүүхдүүдээ зоргоор нь орхиод явж чаддаггүй ээж аавуудад хэрэгтэй
- Насан өдөр болсон ч ач зээ нараа хардаг, өсгөдөг эмээ өвөө нарт
- Гэрээсээ ажлаа хийх боломжтой, залуу хүмүүст
- Уран бүтээл туурвидаг зураач, барималч нарт
- Түрээсэлж нэмэлт орлого олох сонирхолтой хүмүүст
- Нялх хүүхэдтэй шинэхэн гэр бүлд