Орон сууцны хотхон нь зөвхөн амьдрах байр алжаал тайлах орчин төдийгүй амьдралын шинэ хэв маягийг олгох ёстой. Амьдралын шинэ хэв маягт эрүүл амьдрах, идэвхтэй амьдрах, тав тухтай үйлчилгээ авах, сэтгэлд нийцсэн хөршүүдтэй амьдрах, сонирхол хоббигоо хэрэгжүүлэх зэрэг олон зүйлс багтана. Цэвэр агаар хүчилтөрөгчийн хангамжийг дэмжих цэцэрлэгүүд, гэрийнхээ ваннд рашаанд орох систем, хуурай болон энгийн саун, энтертайнмент болон хобби сонирхлыг дэмжсэн өрөөнүүд зэрэг нь амьдралын шинэ хэв маягийг цогцлоож өгөх юм.