Penthouse гэж юу вэ?

Орон сууцны Penthouse загвартай дэлгэрэнгүй танилцацгаая.

Орон сууцны хамгийн дээд давхарт байрладаг Penthouse загварын байр нь анх 1920-иод оноос АНУ-д дээврийн зайг ашиглах зорилгоор хөгжиж эхэлжээ. 1923 онд Plaza зочид буудал Central Park-ийг цонхоороо харах харууцтай, тансаг зэрэглэлийн Penthouse загварыг тохижуулж байжээ.

Penthouse нь тухайн орчноо тольдох нөхцөлийг бүрдүүлж задгай террасыг шийдсэн байдаг.  Мөн өндөр тааз, том цонх нь бусад загвараас ялгарах нэг онцлог болдог.

“Орчин үед Penthouse байр заавал барилгын хамгийн дээд давхарт террастай байх шаардлагагүй болсон. Гэхдээ барилгын бусад хэсгээс ялгарах онцлогийг бүрдүүлж чадсан нөхцөлд” хэмээн Realtor.com сайтад дурджээ.

Дэлхийн хамгийн тансаг 5 Penthouse байртай танилцацгаая.

  1. TOUR ODEON, MONACO

Монакогийн хамгийн өндөрт байрлах энэхүү Penthouse нь Тэнгэрийн Пэнтхаус нэрээрээ алдартай юм. Энэ нь хамгийн үнэтэйд тооцогддог бөгөөд ойролцоогоор 327 сая доллар байдаг. Байршлын хувьд далайн эргийн хажууд 170 метрийн өндөрт байрладгаараа онцлог. Sky penthouse нь 5 унтлагын өрөө, 3 ариун цэврийн өрөө, хувийн цахилгаан шат, террас дахь усан бассейнтай. Мөн ашигласан материалын дийлэнх нь байгалийн гаралтай юм.

  1. One57 New York

Нью Йорк хотын төвд, цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо, 90 давхар байшингийн орой дээр One57 Penthouse байрладаг. Энэ нь 10925,37 м.кв талбайтай, 6 унтлагын өрөө, таазнаас шал хүрсэн 16 метр цонхтой, усан бассейн, гардентай тансаг зэрэглэлийн Penthouse юм.

  1. MADISON AVENUE, NEW YORK

72 давхар барилгын хамгийн дээд хэсэгт байрлах энэхүү Penhouse нь 18,000 мкв талбайтай, 6 унтлагын өрөө, 12 ариун цэврийн өрөөтэй. Дизайны хувьд орчин үеийн тохилог шийдлээрээ ялгардаг.

  1. FREMONT BUILDING, CALIFORNIA

АНУ-ын баруун эргийн хамгийн өндөр 70 давхар орон сууцанд байрлалтай. Дээврийн хэсгийг тэр чигээр нь эзэлдэг. 6941 мкв талбайтай, 5 унтлагын өрөө, 5 угаалгын өрөө, 2 гал тогоотой. Шалнаас тааз хүртэлх том цонхоор та Сан франциско хотын Алтан хаалга гүүрийг олж харах болно.

  1. WALLICH RESIDENCE, SINGAPORE

Азийн очир алмаз болох Сингапурын Wallich residence нь ер бусын дизайн, шилэн хана, том төгөлдөр хуур, бильярдын өрөө, олон тооны угаалгын өрөө, унтлагын өрөөтэй. Мөн бассейн, дээврийн цэцэрлэгтэй асар том зочны өрөө нь бүгд маш олон гэрлээр чимэглэгдсэн байдаг.

 

Харин Sky Garden residence төслийн Penthouse загварын байр нь 22 давхар Sky Tower-ын дээд давхарт байрладаг. Цонхоороо Туул гол, Богд уул, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Их хотыг тольдох үзэсгэлэнт харууцтайгаараа онцлогтой.

Та саруулхан цонхтой мастер угаалгын өрөөндөө үзэсгэлэнт байгалийг тольдон, халуун рашаанд орж биеийн алжаалаа тайлах гайхамшигт тансаглалыг мэдрэх юм.

Мөн гэр бүл, найз нөхдөөрөө дэлхийн шилдэг кинонуудыг тухлан үзэх нөхцөлийг бүрдүүлж Энтертайнмэнт өрөөг Penthouse байранд төлөвлөв.

Үүнээс гадна өндөр зэрэглэлийн Penthouse байранд байх бүх төлөвлөлтийг цогцлоож хуурай болон нойтон саун, 3,3 метрийн өндөр тааз, өрөөний саруулхан зай талбай, том цонх болон террас төлөвлөсөн нь оршин суугчдад тав тухыг мэдрүүлэх бодит тансаглал юм.

Leave a Reply

Your email address will not be published.