АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН 8 ДАВУУ ТАЛ

ARCHITECTURE ADVANTAGE

Тэнгэрийн цэцэрлэг

Орон сууцны дээд давхрын айлууддаа гэртээ ногоон байгууламжтай байх боломжийг бүрдүүлсэн нь танд байгальд буй мэдрэмжийг өгч, үзэсгэлэнт цэцэгс, амтат жимс, ногоо тарих давуу талыг олгоно.

Хос түлхүүр

Дэлхийн шинэ хандлага түүний хэрэгжилтийн жишиг, стандартад нийцсэн Dual Key буюу Хос түлхүүр шийдлийг төлөвлөсөн. Хоёр гэр бүл нэг байранд тусдаа амьдарч байгаа мэт өрөөний дотоод хуваалтын зохион байгуулалтыг шийдэж өгөх нь орчин үеийн шинэ хэв маяг болоод байна.

Холбоотой байдал

Томоохон талбайд төлөвлөлт хийгдэж буй хотхоны зөв шийдэлтэй эсэхийн үндсэн шалгууруудын нэг нь connectivity байдал юм. Хотхоны ойр орчинтойгоо болон доторх барилгууд нь хоорондоо хэрхэн холбогдож байгаа нь чухал үзүүлэлт юм. Хотхон нь авто замруу 3 орц гарцаар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү явган болон дугуйн зам бүхий гүүрэн гарцаар, байрууд нь нэг давхрын үйлчилгээ болон газар доорх зам бүхий галерейгаар холбогдож байгаа нь оршин суугчдын ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх юм.

Хүүхэд төвт үйлчилгээ

Хотхоны онцлох ялгарал нь хүүхдийн эрүүл, аюулгүй өсч бойжих, эрдэмтэй нийтэч хүн болон хүмүүжих орчинг бий болгох явдал юм. Эдгээр онцлогийг маш хүчтэйгээр дэмжих бодит биелэл болгох шийдэл нь хүүхдэд зориулсан нэгдсэн үйлчилгээний төв юм. Зөвхөн хотхоны хүүхдүүд төдийгүй Улаанбаатар хотын хэмжээний шинэ хэрэглээ соёл, хандлага бий болгох зорилго бүхий төв байгуулагдсанаар тогтвортой, чанартай үйлчилгээ үзүүлэх баталгаа бий болно. Энэхүү төвд хүүхдэд зориулсан спорт урлагийн төв, тоглоомын газар, дэлгүүрүүд, алдартай сургалтын франчайз салбар, хүүхдийн үсчин, эмнэлэг, унадаг дугуйн дэлгүүр зэрэг бүхий л үйлчилгээнүүд нэгэн дор цугларах юм.

Эрхэм амьдралын хэв маяг

Орон сууцны хотхон нь зөвхөн амьдрах байр алжаал тайлах орчин төдийгүй амьдралын шинэ хэв маягийг олгох ёстой. Амьдралын шинэ хэв маягт эрүүл амьдрах, идэвхитэй амьдрах, тав тухтай үйлчилгээ авах, сэтгэлд нийцсэн хөршүүдтэй амьдрах, сонирхол хоббигоо хэрэгжүүлэх зэрэг олон зүйлс багтана. Цэвэр агаар хүчилтөрөгчийн хангамжийг дэмжих цэцэрлэгүүд, гэрийнхээ ваннд рашаанд орох систем, урсгалт гол мэт бассейн, айл бүрт хуурай болон энгийн саун, энтертайнмент өрөөнүүд, хобби сонирхлыг дэмжсэн өрөөнүүд зэрэг нь амьдралын шинэ хэв маягийг хүчтэйгээр дэмжиж түлхэц өгөх юм

Өвлийн цэцэрлэг

Хотхоны төв хэсэгт оршин суугчиддаа дөрвөн улирлын туршид ногоон орчин бэлэглэх дэлхийн архитекторуудын шилдэг шийдэл болох “Winter garden” төлөвлөсөн нь цэвэр агаартай тансаг орчинд зочинтойгоо тухлан суух боломжийг олгоно. Ногоон зун мэт тэсгим өвлийг та төсөөлөөд үзээрэй.

Байршлын харууц

Их тэнгэрийн аманд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа цэвэр агаар, эерэг энерги бүхий онцгой байршилд 3.3 метрийн өндөр тааз, уужим цэлгэр цонхоор их хот, байгалийн сайхныг тольдох боломжийг танд олгоно. Өндөр тааз, том саруулхан цонх нь өрөөнд нарны тусгал, дулаан байдал, агаарын солилцоог сайжруулж хүүхдийн тань өсөлт хөгжил, амьдрах тав тухад эерэгээр нөлөөлөх олон давуу талыг бий болгоно.

Ухаалаг амьдрал

Сүүлийн үед дэлхий нийтийн хүмүүсийн ажил, амьдралд хүчтэйгээр нөлөөлж буй шинэ урсгал болох Share economy буюу хуваалцах хандлагыг хотхоны төлөвлөлтөнд тусгасан. Оршин суугчдад хэмнэлттэй, илүү зардалгүй амьдрах амьдралын шинэ хэв маяг, боломжийг олгоно. Ашиглалт багатай ажлын өрөө, заримдаа жийдэг унадаг дугуй, үргэлж хийж амждаггүй угаалга, цэвэрлэгээ, хааяахан хэрэг болдог арга хэмжээний танхимийг хуваалцах замаар амьдралаа илүү амар, хэмнэлттэй болгох боломжийг олгоно. Дашрамд дурдахад Sharе economy загварын бизнесүүд 2025 он гэхэд 3000%-ийн өсөлт үзүүлэх зарим судалгааны дүн гарчээ.