2018 онд дагах ёстой хамгийн шилдэг 10 интерьер дизайнерууд

Дэлхий дээрх хамгийн өрсөлдөөнтэй мэргэжил  бол барилгын дотоод интерьер дизайнер гэх уран бүтээлчдийг хэлж болно. Хэн хамгийн зорилготойгоор шинийг сэтгэж, зоригтойгоор өнгө будгийг зохицуулан өрөөг амилуулж чадсан нь өөрийн бүтээл дээрээ гарын үсгээ зурж дизайн ертөнцөд гэрэлтдэг.  Олон мянган хүмүүс зөвхөн тэдний бүтээлээр өөрийн нэр хүндийг илтгэж, бусдын манлайлан дагуулахыг хүлээж суудаг тул хамгийн өрсөлдөөн ихтэй, хариуцлагатай ажил юм.

1. Abigail Ahern

Залуу хүн гэхэд түүнээс гарах бүтээлүүд сэхүүн, өвөрмөц, өнгө нь үл анзаарагднам хүрэн бор өнгийн тавилгаар дэлхийг дагуулж байна. Эмэгтэй хүн гэртээ байхдаа хааны хатан байх ёстой гэсэн үндсэн концепц дээрээс элдэв янзын өнгөний хослолгүй хүрэн бараан, хээ хуартай “Elite” бүтээлүүд төрдөг байна.  

2. Anouska Hempel

Ямар нэгэн зүйлсийн философи дээр тулгуурлан загвараа гаргадаг. Түүхийн хуудсанд тэмдэглэгдэн үлдсэн шашин шүтлэг, удирдагч нарын баримталж байсан үзэл баримтлал дээр тулгуурлан өөрийн бүтээлээ амилуулдаг. Түүний бүтээл болгон ямар нэгэн түүх агуулдаг.

3. Alberto Pinto

Энэ эрхмийг дизайнер гэхээсээ эрэл хайгуулч байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Учир нь нийт ажлынхаа ихэнх хугацааг сурч мэдэх, аливааг танин мэдэхэд зориулсан байдаг. Түүний бүтээл бүхэн үргэлжид гэгээлэг атлаа өвөрмөц, уламжлалыг орчин үеийн өнгө дүрслэлээр чимэглэн дизайнаа гаргадаг.

4. Bella Mancini

Маш сайн ур чадвартай дизайнер юм. Байгалын гэрлийг ашиглан дизайн гаргадаг тал дээр маш их авьяастай. Түүний гарсан дизайн дээр байгалийн жаахан гэрэл нэмэхэд л ямар гайхалтай бүтээл болдгийг хэрэглэгчид маш сайн мэддэг. Түүний хамгийн дургүй зүйл нь орчны харагдах байдал муу, байгалийн гэрэл муутай барилга байгууламж юм. Өөрийн блок дээрээ ч гэсэн энэ талаар нэлээд шүүмжлэлтэй бичиж нийтэлдэг.

5. India Mahdavi

Дэлхийд алдартай энэтхэг улсын дизайнер эмэгтэй. Египет, Перс улсад англи хэлний багш хийж байсан түүнийг барилгын салбар луу орох эхлэлийг тавьсан гэж үздэг. Хүний өдөр тутмын амьдралын хэв маягийг сайтар судалж өөрийн загвараа гаргадаг. Нил ягаан, навчны ногоон өнгийг илүүд үздэг ба дэлхийд алдартай хамгийн сайхан гүнжийг өрөөг ганцхан India Mahdavi хийж чадна гэж үздэг байна. 

6. Joyce Elizabeth Tranchida

Европ дахь архитектурын судалгаагаар түүний загварыг маш өндөр үнэлэмжтэй гарчээ. Илүү дутуу зүйлгүй түүний тавилгын дизайн олон нийтийн анхаарлын маш татсан юм. . Нью Йорк хотод байрладаг түүний жижигхэн урлангаас ийм гайхалтай бүтээл төрнө гэж хэн ч бодож байгаагүй гэдгийг мэргэжил нэг дизайнер найзууд нь үнэлсэн байдаг.

7. Caroline Paterson

Энэ эмэгтэй маш жижигхэн зайд олон зүйлийн маш эмх цэгцтэйгээр байрлуулж төлөвлөж чаддаг. Өнгийн хувьд эко, байгалийн өнгийг голчлон ашигладаг. Бүтээл бүрийнхээ деталь чимэглэл маш нарийн ажилладаг нь түүний загварын үнэ цэнийг нэмдэг.

8. Christian Liaigre

Францын загварын ертөнцөд Christian Liagre бол өндөр түвшины мэргэжлийн гүйцэтгэлтэй ажил хийдгээрээ алдартай. Өөрийн ажлыг захиалгат ажил гэж ойлгодоггүй бөгөөд загварын ажил бүрийг өөрийн бүтээл гэж ойлгодог нь хэрэглэгч нарт маш таалагддаг. Үүний хирээр ч нэр хүнд өссөн байна.

9. Brad Ford

Нью Йорк хотын “Спасс” сэтгүүлээс шилдэг 10 интерьер дизайнерыг шалгаруулсан бөгөөд түүнд багтаж чадсан ямар гайхалтай загвар зохион бүтээснийг мэдэж болох юм. Өндөр тааз, саруулхан цонхыг илүүд үздэг ба түүний загварууд цав цагаан өнгийг ихэвчлэн ашигладаг байна.

10. Jean-Louis Deniot

Хүний амьдралын хэв маягт уялдан тохирох загваруудыг бүтээдэг. Өөрийн загвар бүрдээ эв нэгдэл, сайн сайхныг тусган харуулдаг байна.


Сэтгэгдэл бичих (0)