Рашаан ба Монголчуудын ёсон

Хүний биеийн эрүүл мэндэд ус шиг амин чухал зүйлийн нэг нь витамин, эрдэс бодис юм. Бид эрдэс бодис, амин дэмийг идэж буй хоол хүнсээрээ дамжуулан авдаг. Тэгвэл хүний хамгийн том эрхтэн гэгдэх арьс, арьсан дээр байрлах олон нүх сүвүүдээр дамжуулан амин чухал эрдсүүдийг авах нь илүү үр дүнтэй байдгийг эмч нар тогтоожээ.

Эртний Ромчуудын талаарх судар бичигт халуун усанд удаан хэвтэж, улам залуужих болсон бүсгүйн талаар цухас гардаг байна. Харин 1840-1940 оны үеүдэд “халуун рашаан” гэх ойлголт бий болж илүү шинжлэх ухаан тайгаар судалж эхэлсэн байдаг. Ашигт малтмал, газар доорх хад чулуу, халуун лаваас үүдэлтэй хүний биед хортой гэж андуурч байсан тохиолдолд ч бий.

Халуун рашаан, рашаан сувилал нь Ромын амьдралын нэгээхэн хэсэг байсан төдийгүй хот болгонд нь багадаа нэг рашаан сувилал байдаг байна. Тэр бүү хэл нийтийн цуглаан, нийгэмшлийн төв байсан гэдэг.

Харшил болон нуруу нугас, үе мөчний өвчлөлт нэн сайн ба тогтмол орох нь дотор болон амьсгалын гаралтай бүхий л өвчнөөс сэргийлэх дархлааг бий болгодог. Рашааныг ямар өвчинд, хэрхэн хэрэглэх тухай нарийн жор байдаг. Тухайлбал, ходоодны рашаан нь ходоодны салст бүрхэвчийг цочроон, хоол боловсруулах эрхтэн болоод элэгний үйл ажиллагаанд нөлөөлж бодисын солилцоог сайжруулдаг байна. Рашаан бүхэн өөр өөрийн ач тустай. Тухайлбал, үе мөчний рашаан нь үе мөчний үрэвсэл болон хуйн, шар уснаас үүдэлтэй нуруу, хөлийн үрэвсэлд сайн байдаг. Судалгаанаас харахад халуун рашааны усанд орох нь артерид өвдөлтийг бууруулдаг.Хүмүүс рашаануудаас эрч хүч, сайхан энергийг олж жаргалыг олж авдаг. Энэ нь таны биеийг бүхэлд нь сэргээж, ядарч сульдаж, ядарч сульдах, бие махбодоо гайхалтай мэдрэмж төрүүлэхэд тусалдаг.

  • Рашаан усанд буй загас жараахай, хорхой шавжийг алж хөнөөхгүй. Лусын сүрэг, албат байж мэднэ, рашааны шимийг тэтгэгч байж болно гэдэг.
  • Рашаан усаар мал сүргээ услах ундаалахыг цээрлэнэ.
  • Рашаан усыг зоргоороо уухыг цээрлэнэ. Эс бөгөөс өвчин хууч хөдөлгөж, үл зохицох буюу хор болно. Иймд оточ, эмчээс асууж рашааныг хүртэнэ.
  • Рашаан уух үес болон рашаанд орсны дараа гам алдахыг цээрлэнэ.
  • Рашаан усны дэргэдэх мод бургасыг огтлох, болон хад чулууг хөндөж болохгүй. Рашаан ширгэнэ, газар доогуур шургана, лус савдаг хилэгнэнэ гэдэг.
  • Рашаанаар хоол унд үйлдэхийг цээрлэнэ.

Сэтгэгдэл бичих (0)