Орон сууцны бодит тансаглал буюу connectivity – /skygarden төслийн 4 дахь давуу тал/

Бид орон сууц гэж өрсөн тоосго, эвлүүлсэн блок, цутгасан цемент бүхий барилга худалдаж авдаг байсан үе ард хоцорч эсрэгээрээ надад болон гэр бүлийн гишүүд бүрд хэрэгтэй бүх зүйлтэй минь иж бүрнээр холбогдож чаддаг CONNECTIVITY ХОТХОН худалдаж авах шаардлага амьдралын үнэн болж туллаа.

Өнөөдөр дэлхийн ямарч орны иргэд орон сууцны хорооллоо сонгохдоо хамгийн түрүүнд миний гэр бүлд зайлшгүй шаардлагатай хэдэн төрлийн ямар ямар үйлчилгээг өдөр тутмын амьдралтай минь холбож өгч байна гэдгээрээ CONNECTIVITY ХОТХОН-ны эрэлтийг үүсгэж, шаардлагыг өндөрсгөж байна.

Монголын анхны  CONNECTIVITY ХОТХОН болох ТЭНГЭРИЙН ЦЭЦЭРЛЭГ танд фитнесс заал, усан бассейнаас гадуур хувцасгүй хүйтэн өвөл гэрлүүгээ орох нэгдсэн холболт, улсдаа томд тооцогдох үйлчилгээний төвд дэлгүүр хэсээд авсан бараагаа сагстай нь түрээд гэртээ ирэх холболт, хүүхэд гэрээс гараад аюулгүй замаар Хүүхдийн үйлчилгээний төв, спорт талбайруу явах холболт, хөгшид нялхас утаатай өвөл шилээр бүрхэгдсэн ногоон цэцэрлэгт гэрээсээ очих холболт, гэрт уулзах шаардлагагүй албаны зочдоо ширээ сандал, компьютероор тоноглогдсон нэг давхарт байрлах дундын оффист хүлээж авах холболт, нэг замаар түгжрэлгүй 4 зүгтээ хотхоноосоо гарах машины урсгалын орц, гарцууд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнрүүгээ агаарын гүүрээр дугуйгаа жийсээр очих холболт зэрэг БОДИТ ТАНСАГЛАЛ-г санал болгож байна.

Энэхүү True Luxury буюу БОДИТ ТАНСАГЛАЛ гэсэн концепцыг оршин суугчдынхаа өдөр тутмын зайлшгүй амьдралын хэрэгцээнд тулгуурлан байгууллагаараа CONNECTIVITY ХОТХОН дэлхий нийтэд бий болжээ. Эсрэгээрээ ХОЛБОЛТЫН концепц дээр суурилаагүй барилга хэчнээн том талбайтай, хэтийдсэн олон чимэглэлтэй байх хэдий ч үнэндээ ХЭРЭГЛЭЭГҮЙ ТАНСАГЛАЛ болдог байна.

Гэхдээ барилгын төсөл бүхэн дэлхий нийтээр ХОЛБОЛТОО байгуулахдаа өөрийн гэсэн зорилготой, өөрөөр ялгарсан онцлогтой, өөдрөг сайхан тэмүүлэлтэй байдаг байна.

Тэгвэл Монголын анхны CONNECTIVITY ХОТХОН болох Sky Garden энэхүү сонголтгүй  шаардлага болсон БОДИТ ТАНСАГЛАЛАА хүн бүрийн, гэр бүлийн, улс орны ирээдүй, амин эрдэнэ болсон хүүхэдрүү чиглэж CONNECTIVITY to KIDS FIRST буюу ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХОЛБОЛТ-г нийт төслийнхөө зорилго болгож байна.

Sky Garden хотхоноор орж ирсэн хүүхэд бүр нь хөгжил дэвшил, өрсөлдөх чадвар, мэдлэг чадвар, эрүүл, жаргалтай инээдээр цангинах аюулгүй ХОЛБОЛТ-той вант улсын эзэд байх юм.

Холболт 1. Хүүхдийн хөгжил, үйлчилгээний төвийн холболт

Та хотхоны аль ч байранд амьдардаг бай таны хүүхэд жилийн дөрвөн улирлын хэдийд ч гэрээсээ дан хувцастай гараад хотхоны нэг давхрын нэгдсэн холболтоор дамжин дээр дурдсан Монголын хамгийн том, хамгийн анхны Хүүхдийн үйлчилгээний төвд байрлах хүүхдийн хөгжилд зориулсан урлаг, спорт, технологи, хичээлийн хамгийн шилдэг сургалтын төвүүдэд хамрагдаад эргээд дулаахан, аюулгүй, цэвэрхэн замаараа гэртээ ирэх боломжтой. 

Энэ холболт таны хүүхдийг зугаацуулах биш тоглуулж хөгжүүлэх, үнэлэх биш урамшуулах, тансаглуулах биш хэрэгцээг хангах бүх л үйлчилгээ цогцолсон мөрөөдлийн төв нь байх болно.

Холболт 2. Өвлийн цэцэрлэгт хүрээлэн

Өсөж яваа бяцхан хүүхдийн тархины гол тэжээл бол хүчилтөрөгч. Тиймээс Sky Garden төслийн багийнхан Монголд анх удаа утаатай өвлийг сөрөн зогсох Өвлийн цэцэрлэгийг хотхондоо байгуулж таны хүүхдийн уураг тархи, уушгины дархлаатай холбож өгч байна.

Ингэснээр дэлхийн нэг номерын агаарын бохирдолтой өвөлтэй, түүнийгээ дагасан харшил, ханиад, бронхит, бохирдолт элбэгшдэг Улаанбаатарын өвөл нүүрсний утаа, хортой тоосонцроос хүүхдүүдээ хамгаалж тасалгааны температуртай өвс ногоо, цэцэг нь зуны тал шиг үнэртэх шилэн цэцэрлэгт таны гэр бүлийг холбож байна.

Холболт 3. Үйлчилгээний төвтэй холбогдох Галерей зам хонгилон холболтууд

Манай хотхоны нийт  гадна талбайн 50 хувь ногоон байгууламж бол, нийт дотор талбайн 50 хувь нь оршин суугчид даа зориулсан үйлчилгээний төвүүд билээ. Энэхүү үндэсний болон дэлхийн бүх л чанартай үйлчилгээ, алдартай брэнд, тансаг ресторанаас эхлээд спорт талбай, машин угаалга зэрэг бодит шаардлага дээр байгуулагдсан олон төвүүд маань бүгд газар доогуураа хонгилан холболт хийсэн билээ. Гэхдээ CONNECTIVITY ХОТХОНЫ хонгилон холболт нь Gallery Hall интерьер ашиглан ханаараа урлагийн бүтээл, нийтийн номын сан зэргийг байгуулдаг тул уран зураг, урлагийн бүтээл туурвидаг, сонирхдог оршин суугчид бүтээлээ ирсэн зочиддоо танилцуулах, худалдах өргөн боломжийг өгдөг гайхалтай орчин юм.

Холболт 4. Тал талруу харсан орц, гарц

Хотруу чиглэх, хотоос гарах замтай холболт хийгдэх, хотхоны эргэн тойронд дахин томоохон замруу туслах замаар болон шууд холбогдох 3 орц, гарцыг шийдэж өгсөн. Барилгын үндсэн газрын хэлбэр нь гурвалжин дүрсийг агуулсан ба өнцөг бүртээ гарцтайгаар төлөвлөлөө. Харин хотхоны төв хэсэгрүү автомашины урсгал орохгүй бөгөөд тойрог хэлбэрээр хотхоны гадуур явахаар төлөвлөсөн.

Холболт 5. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбогдох гүүрэн гарц

Улаанбаатар хотын хэмжээн дэх хамгийн том Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг энэхүү давуу талаараа олгож байгаа юм. Connectivity буюу хотхоны нийт оршин суугчид олон нийттэй харилцах бас нэг матери шийдэл нь Үндэсний  цэцэрлэгт хүрээлэнтэй явган болон унадаг дугуйн зам төлөвлөлттэй гүүрэн гарц билээ. Их Монголын гудамжны автомашины урсгал ихтэй замыг 140-150метр үргэлжлэх гүүрэн гарцаар аюулгүй, эрсдэлгүй туулан нэвтрэх боломжийг олгосон нь уг төслийн маш том давуу тал юм. Бусадтай ойр байж, хүрээлэн буй орчинтойгоо илүү нээлттэй байх “Sky Garden Residence” хотхоны архитектур төлөвлөлтийн өвөрмөц шийдэл танд олгож байна.

Хүний амьдрал бол хамтын ертөнц дунд зохицох хувийн ертөнц билээ. Тиймээс  Sky Garden хотхон таны хамтын хотхон дахь хувийн орон зайг бүрдүүлэх, хамгаалах зорилгоор хөрш айлуудын цонх давхцахгүй барилгын бүтээн босголт, дуу чимээ нэвтрүүлэхгүй чанартай барилга, дохиолол хамгаалалт, аюулгүй байдлыг хангасан чанартай үйлчилгээг хангаж өгч байгаа билээ.

Мөн үүний хажуугаар хотхоны амьдрал гэдэг хүссэн ч эс хүссэн ч дундын амьдрал болохоор хүн бүр нийт хотхоноосоо аз жаргал мэдрэх, хотхоны бүх л үйлчилгээ, нийтийн талбай, гадна дотно ногоон байгууламжтай холбоотой байлгах үүднээс CONNECTIVITY ХОТХОНЫГ цогцлоон босгож байна.

Сэтгэгдэл бичих (1)