Наранд биеэ ээх 5 гол шалтгаан

Наранд ямар нэгэн хамгаалах тос түрхэлгүйгээр удаан байх нь аюултай гэдэг. Гэхдээ нарны гэрэл хүний биед эерэгээр нөлөөлдөг хэд хэдэн учир шалтгаан бий. Гол нь та хагас цагаас илүү наранд байх бол заавал тос түрхэж хорт туяанаас хамгаалах хэрэгтэй. 

Үүнд:

1.   Нарны гэрэл өглөө гүйцэд сэргээж орой хялбар унтуулна

Судалгаагаар өглөө нарны гэрэлд биеэ ээхэд нойрноос бүрэн сэргээдэг. Учир нь нарны гэрэл хүний тархинд өдөр боллоо гэдэг дохио өгснөөр мелатонин гормонийг ялгаруулахыг зогсоодог. Мелатонин нь хүний нойрыг зохицуулдаг юм. Ингэснээр өдрийн турш сэргэг болно. Харин орой болоход хуримтлагдсан мелатонин эрчимтэй ялгарч нойр сайн хүргэж амархан унтуулдаг байна.

2.   Өглөө наранд байх нь жингээ барихад тустай

Мэдээж шөнө сайн унтаж амарна гэдэг нь биеийн жингээ барихад тустай. Жин барихад нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг нь чанартай унталт гэдгийг олон судалгаагаар баталсан.

3.   Өвөл цагийн дарамт, хямралыг давахад нарны гэрэл тусална

Урт өвөл хүмүүсийг тодорхой хэмжээгээр бие сэтгэлийн хямралд оруулдаг. Тэгвэл хямралаас салах хамгийн сайн арга нь нарны гэрэл. Сэтгэл мэдрэлийн эмч нар үүнээс салахын тулд аль болох нарны гэрэлд байх, бүр зарим хүндэрсэн тохиолдолд нарыг орлох хурц гэрлээр шарах эмчилгээг санал болгодог байна.

4.   Нарны гэрэл ясыг бэхжүүлнэ

Наранд биеэ шарах үед хүний бие витамин D-г үйлдвэрлэж эхэлнэ. Ингэснээр кальци биенд үүсч ясыг эрүүлжүүлж бэхжүүлнэ. Витамин D-г салмон загас, сүүн бүтээгдэхүүн зэргээс авч болох ч нарнаас авах нь хамгийн оновчтой арга юм. D витаминыг заримдаа “Нарны гэрлийн витамин” ч гэж нэрлэдэг.

5.   D витамин өвчнөөс сэргийлнэ

Эрдэмтэд D витаминыг хүний биед хэр их чухал болохыг судалжээ. Саяхан BMJ сэтгүүлийн сая орчим хүн дээр хийсэн судалгаа, туршилтыг танилцуулсан байна. Түүний үр дүнд дурдсанаар D витамин бага байх тусам зүрх судасны өвчин, хорт хавдар тусах магадлал нэмэгдэж байжээ. Мөн D витаминыг авах хамгийн сайн арга нь хоол хүнс болон нарны гэрэл болохыг тогтоосон.

Хүүхдэд ээлтэй төлөвлөлт бүхий тансаг зэрэглэлийн "SKY GARDEN RESIDENCE" төслийн 7 давхрын дугуй хэлбэрийн төлөвлөлт нь  агаар сэлгэлт сайн, нарны гэрэл тал бүрт шууд тусдаг онцлогтой.

Та төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 77155555 утсаар холбогдоно уу.

Сэтгэгдэл бичих (1)