Зочны өрөөний чухал 4-н интерьер, чиг хандлага

Хүмүүс орон сууцныхаа интерьер дизайныг боловсруулахдаа зочны өрөөндөө ихээхэн анхаарал хандуулдаг. Дэлхий нийтээрээ хүнд цаг үеийг туулж, хүн бүрийг аль болох гэртээ байхыг уриалж буй энэ үед хүний сэтгэл зүйд шууд биш ч маш чухал нөлөө үзүүлдэг гэрийнхээ интерьерт анхаарах нь зүйтэй. Ингээд 2021 оны зочны өрөөний интерьер дизайны онцлох дөрвөн чиг хандлагатай танилцацгаая.

Илүү их зай талбай ба төвөггүй зохион байгуулалт

Хүн давчуу зайнд байх тусмаа бухимдал төрөх нь ихэсдэг. Иймд зочны өрөөгөө аль болох сэлүүхэн, аливаа үйлдлийг хийхэд төвөггүй байдлаар тохижуулах нь танд ч, таны зочдод ч таалагдах болно. Олон төрлийн бариул, төрөл бүрийн хээ угалзтай чимэглэлээс аль болох татгалзах хэрэгтэй. Хэт гялалзсан гадаргуутай тавилгаас татгалзаж, өнгөлсөн мод, матт өнгөтэй металл оруулгатай тавилгыг сонговол илүү цэлгэр, цэгцтэй харагдах болно. Мөн зочны өрөөнийхөө зай талбайг томсгохыг хүсвэл гал тогоотойгоо нэгтгэж болно.

Шинэ технологи буюу ухаалаг шийдлүүд

Та зочны өрөөгөө неоклассик, арт деко, модерн, скандинавын гээд ямар ч байдлаар тохижуулсан орчин үеийн ухаалаг технологийн шийдлүүдийг хослуулах хэрэгтэй. Ингэснээр таны амьдрал илүү хялбар болж, гэртээ тав тухай байх, ажил болон бусад зүйлсдээ бүрэн гүйцэт төвлөрөхөд тань тусална.

Байгалийн материал хэзээд хоцрогдохгүй

2021 онд дизайнерууд байгалийн гаралтай материал дээр онцгойлон анхаарч байгаа нь гайхмаар зүйл биш юм. Хүн байгалийн холбоог хэзээ ч тасалж болохгүй. Хүн байгальтай ойр байх тусам тайвшралыг мэдэрдэг. Үүний нэг бол яах аргагүй мод болон чулуу. Боловсруулсан байгалийн мод болон чулуун оруулгууд, чимэглэлүүд нь танд илүү тайван бөгөөд эрх чөлөөт мэдрэмжийг төрүүлэх болно. Түүнчлэн амьд цэцэг, ургамлууд бол интерьерийн бас нэгэн чимэг шүү.

Өнгө

Өнгө бол хувцас загвар ч бай барилга байгууламж, орон сууцны интерьер дизайнд хамгийн чухал, үндсэн ойлголт юм. Та ямар хэв маягаар орон сууц, өрөө тасалгаагаа тохижуулахаас үл хамааран өнгөний сонголт таны сэтгэл зүйд шууд нөлөөлөх болно. 2021 оны хувьд пастел буюу завсрын, зөөлөн өнгөнүүд трэнд хэвээр байна.

Гэгээлэг өнгөтэй байх тусам өрөө тасалгаа цэлгэр саруул харагддаг гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ зөвхөн бусдын зөвлөснөөр, аливаа нэг трэнд хөөж бус өөрийн мэдрэмжээрээ өөрийн гэр орноо тохижуулах нь танд илүү тав тухыг мэдрүүлэх болно гэдгийг санаарай. Хэт цулгуй, цайвар байвал дэндүү уйтгартай. Харин хэт олон өнгө холилдсон, эрээн мяраан байвал сэтгэл зүйг тогтворгүй болгож, давчдах мэдрэмж төрүүлэх болно.

Та хүүхдэд ээлтэй төлөвлөлт бүхий өндөр зэрэглэлийн "Sky Garden Residence" төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77155555 утсаар авах боломжтой.



Сэтгэгдэл бичих (0)