Дэвшилтэд технологи бүхий урсгал түрэгч бассейныг Пэнтхаусдаа төлөвлөлөө.

Өндөр зэрэглэлийн орон сууцны хамгийн гайхалтай загвар бол Пэнтхаус. Ажил мэргэжлийн онцлог, идэвхтэй амьдралын тань хэв маягийг илтгэх тансаг орчин байдаг билээ. Олон улсад орон сууцанд байрлах Пентхаусыг тэнгэр дээрх диваажин гэж нэрлэх нь олонтой. Мэдээж үзэгдэх орчин бүхнийг дээрээс тольдох тансаг байршил, тав тух, таны амьдралд хэрэгтэй бүх зүйл гэрт дотор байрлаж байгаа гээд боддоо. Пэнтхаус загварын орон сууцанд цэлгэр саруулхан цонх, ажлын өрөө, амралтын өрөө, саун, бассейн, чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөө гэх мэт олон төлөвлөлтүүд хийгддэг. Энэ удаад УСАН БАССЕЙН төлөвлөлт түүний эрүүл мэндийн давуу талыг хүргэж байна.

Усан спортоор хичээллэх нь эрүүл мэндийн дараах ач холбогдолтой. Үүнд

• Аливаа түгшилт бухимдлын үед өөрийгөө барих, зүрхний цохилтын тоогоо хянах
• Зүрх судасны үйл ажиллагааны ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх
• Булчингийн хүч, тэсвэрийг сайжруулах
• Уушги, зүрхний үйл ажиллагааг сайжруулах
• Биеийн жингээ тогтмол барих
• Биеийн булчинг жигд хөгжүүлэх
• Биеийн тэнцвэр авах чадварыг сайжруулах
• Биеийн төрх байдлыг засах
• Уян хатан чанарыг сайжруулах
• Сэтгэлзүйн тайван байдлыг нэмэгдүүлэх

Анагаах ухаанд усан эмчилгээний ач холбогдлыг янз бүрийн эмгэгийн үед ашиглаж байна. Жишээлбэл: үе ний үрэвсэлт өвчин, яс сийрэгжих өвчин, булчингийн урагдтал гэмтэл зэргийн үед усанд алхах дасгал дүнтэй болохыг судлаачид зөвлөсөн байна.

Усан спорт миний биеийг минь эрүүл болгож, амьдралыг минь бүрэн өөрчилж чадсан.


ХЭТ ӨНДӨР ДЭЭР БАССЕЙН БАЙРЛУУЛАХ НЬ ЭРСДЭЛТЭЙ ЭСЭХ

Мэдээж энэ асуулт олон хүмүүсийн сонирхлыг татаж байгаа биз. Скай Гарден төслийн судалгааны үйл ажиллагаа нь 2016 оноос эхэлсэн ба олон улсдаа барилга бүтээн байгуулалтын салбарт тэргүүлэгч олон компаниас зөвлөгөө авч, судалгаа хийгдсэний улмаас уг төсөл эхэлсэн юм.

  • Барилгын даац болон болон хананы цутгалтад 21, 22 давхарт 20 тонн ус даахуйц нэмэлт карказ угсралт, даацын шал, хана төлөвлөгдсөн.
  • Бассейн интерьер засал нь чийг нэвтрүүлэхгүй, эрүүл эко материал сонгосон
  • Усан бассейныг онгоцны хувьд хамгийн сүүлийн үеийн Америк акрильк материал технологийг ашиглахаар төлөвлөсөн.
  • Усыг байнга солих шаардлагагүй нэмэлт бодисуудыг ашиглах, гарын авлага өгөх гээд хэрэглэгчдийн цаашид халамжлан ажиллах олон шийдлүүдийг санал болгох юм.

Скай Гарден хотхоны Пэнтхаусын урсгал түрэгчтэй бассейны давуу тал:

Скай Гарден төслийг үндсэн давуу талууд, архитектурын шинэ шийдэл бүхэн оршин суугчдын эрүүл амьдралын хэв маягт тохируулан бүтээгдсэн. Гэрээсээ гаралгүйгээр эрүүл мэнддээ анхаарах тэрчлэн  далайд сэлж буй тансаг мэдрэмжийг Танд өгөхөөр орчин үеийн шинэ технологийг Монголдоо нэвтрүүлэн ажиллаж байна. Урсгал түрэгч бассейны давуу талууд

  • Шилдэг материал болох Америкийн акрильк, Balboa хяналтын систем
  • Багтаамж ихтэй
  • Урсгал үүсгэх хурдыг тааруулах удирдлага
  • Спа болон жакуз байдлаар ашиглан боломж
  • 32 “телевиз, DVD, хүрхрээ, Iphone тоглуулагч тансаг зэрэглэлийн нэмэлт эд ангиуд
  • Усны даралтын шалгарсан насос
  • гэх мэтээр хэрэгцээт бүхий зүйлийг аюулгүй байдалд тохируулан байршуулах юм.

Эрүүл амьдралын хэв маягыг төлөвлөлт бүртээ хотхоныхоо оршин суугчидаа дээдлэн бүтээсэн Скай Гарден хотхонд тавтай морил.

Борлуулалтын албаны утас: 7715 5555

Сэтгэгдэл бичих (0)