Хүүхдүүд аав, ээжтэйгээ юу хийхийг мөрөөддөг вэ? – Sky Garden Residence

Хамгийн сонирхолтой атлаа эрсдэлтэй үйлдлүүдийг хүүхдүүд аав ээжтэйгээ хамт хийхийг хүсдэг байна. Өдөр тутам найзуудтайгаа хийдэг энгийн зүйлсээс нь өөр өвөрмөц сонирхолтой зүйлсийг хайртай үрстэйгээ бүтээж гэр бүлийн аз жаргалаа хайраар бэхжүүлээрэй.

Скай Гарден хотхон гэр бүлийн хамгийн сайхан харилцааг бүрдүүлэх онцлог төлөвлөлтүүдийг зөвхөн та бүхэнд зориулан бүтээж байна.

Гэр бүлээрээ дугуй түрээслэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр аялах

Гэр бүлээрээ дугуй унан аялахад хүндрэлтэй асуудлууд олон бий. Тэр их дугуйг байрлуулах агуулахаас эхлээд аюулгүй байдал, дугуй унахад зориулсан зам байхгүй зэрэг олон зүйлийг дурдаж болно. Тэгвэл Та гэрийнхээ гаднаас гэр бүлээрээ унадаг дугуй түрээслэн Монголын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнрүү эрсдэлгүй, аюулгүй гүүрэн гарцаар нэвтэрч цагийг гайхалтай сайхнаар өнгөрүүлж болох юм.

Шөнийн  оддыг дурандах

Тэнгэрт гялалзах гайхалтай од эрхсийн талаарх сонирхдоггүй хүүхэд гэж огт байхгүй. Олон төрлийн нууцыг тээсэн одон гарагийг зориулалтын дурангаар хотхоны төв хэсэгт байрлах цэцэрлэгт хүрээлэнгээс дурандах боломжтой юм. Өөрсдийн төрсөн ордыг дурандаж, үр хүүхдүүдээ мэдээлэл мэдлэг хүртээсэн сайхан дурсамж болон үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Та туршаад үзээрэй.


Гэр бүлийн дугуйланд явах

Дугуйлан гэхээр зөвхөн хүүхдүүд явах ёстой гэх ойлголт хэзээний хойно хоцорсон. Гэр бүлийн харилцааг улам төгөлдөржүүлэхэд тэдэнтэй өнгөрүүлэх цаг хугацаа хамгийн чухал юм. Хамтдаа хийж, хамтдаа суралцаж болох олон төрлийн дугуйлан, сургалтыг хотхоны дотор байрлах “Kids cluster” төвд төлөвлөсөн. Уран зураг зурах, арт бүтээл туурвих, дуулах, ном унших гэх мэт гэр бүлээрээ хийж болох өвөрмөц, сонирхолтой зүйлээр тус төв дүүрэн юм.


Хөгжих боломжоор дүүрэн тоглоомын талбай

Хүүхдийн тоглоомын талбайд суурилагдах тоглоомууд хүртэл гэр бүлийн ямар нэгэн адал явдал давдаг, бусадтайгаа өрсөлддөг, уралддаг байхаар төлөвлөгдсөн. Ээж хүү, аав охин гэх мэтээр баг болон хуваагдан сонирхолтой тэмцээн зохион байгуулж болох юм. Хүүхдүүдийн бие бялдар, өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлнө.


Монголын хамгийн анхны хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн хотхонд гэр бүлдээ хайртай эрхэм Та тавтай морил.

Сэтгэгдэл бичих (0)