ACTIVE GARDEN

Нийт талбайн 70%-ийг ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай байхаар төлөвлөсөн нь оршин суугчдын амрах, алжаал тайлах, хүүхдүүдийн эрүүл, зохистой орчинд өсч бойжих шаардлагыг дээд зэргээр хангах юм. Хотхон нь өвлийн цэцэрлэг, мини гольф, хиймэл нуур усан толио, скэйтбордын талбай зэргээр тохижихоос гадна хүүхдүүд тоглодог, тоглонгоо сорилттой тулгардаг, сорилтыг даван өсч хөгждөг зарчим бүхий идэвхтэй ногоон байгууламж бүхий тоглоомын хэсгээс бүрдэнэ.

ӨДӨР БҮР АДАЛ ЯВДЛААР ДҮҮРЭН

SKY GARDEN хотхоны гадна ландшафтын хэсэг нь хүүхдүүд өөрсдийн насны ангилалд тохирсон тоглоомоор тоглож чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэн, шинэ хобби, амьдралын шинэ хэв маягт суралцах, хөгжих боломжийг олгоно.

Тоглох бүрдээ сорилттой тулгарч сорилтыг даван туулах нь хүүхдийг хэзээ ч уйдаахгүй учир адал явдал, шинэ мэдрэмжүүдийг өдөр бүр мэдрэх юм.

Хүүхэд тоглож буй тоглоомноосоо ертөнцийг таньж, хүмүүжил болоод харилцааны анхан шатны сууриа тавьдаг.