Скай Гарден хотхоны РАШААН түгээх систем гэж юу вэ?

Амьдралын шинэ хэв маягт эрүүл идэвхтэй амьдрах, тав тухтай үйлчилгээ авах, сэтгэлд нийцсэн хөршүүдтэй амьдрах, сонирхол хоббигоо хэрэгжүүлэх зэрэг олон зүйлс багтана. Цэвэр агаар хүчилтөрөгчийн хангамжийг дэмжих цэцэрлэгүүд, гэрийнхээ ваннд  рашаанд орох систем, урсгалт гол мэт бассейн, айл бүрд хуурай болон энгийн саун, энтертайнмент өрөөнүүд, хобби сонирхлыг дэмжсэн өрөөнүүд зэрэг нь амьдралын шинэ  хэв маягийг хүчтэйгээр дэмжиж түлхэц өгөх юм.

1. Барилга дахь рашааны шугам

Барилгын салбарын хөгжлийг нэг шат ахиулахын тул төсөл эхлэхээс өмнө 2 жилийн хугацаанд маш олон судалгаа шинжилгээ хийж архитектурын шинэ шийдлийг техник технологийн дэвшилтэй хослуулан Монголд өмнө хийгдэж байгаагүй рашаан түгээх системийг төлөвлөсөн юм. Хүмүүс газар өрөмдөн рашаан суваг тааруулж гүнээс рашаан татах, эсвэл төслийн байршлын хажууханд байрлах рашаан сувиллаас шугам татсан гэх таамаглалууд дэвшүүлж байна.  Гэвч эдгээрийн аль ч биш юм. Хэрэглээний усны шугамын хажууд нэмэлтээр рашаан түгээхэд зориулсан шинэ шугамыг айл бүрд оруулна. Тэр шугам тогтмол ажиллахгүй ба зөвхөн рашаан ирсэн тохиолдолд ажиллаж эхлэх юм. Тэгэхээр танай угаалгын өрөөнд хоёр усны цорго байх ба нэгнээс нь хэрэглээний ус, нөгөөхөөс нь рашаан гарна.

2. Оршин суугчдын хүсэл буюу рашаан захиалах

Оршин суугчдынхаа эрүүл амьдралын хэв маягт нийцүүлэн энэхүү системийг зөв зохион байгуулалтай хүртээх нь маш чухал юм. Таны гэрт байрлах усны цоргоноос урсах рашаан бол ванндаа дүүргээд орох зориулалттай. Ууж болохгүй гэсэн үг. Харин уух рашаан хотхоны 1 давхарт байрлах нэгдсэн цоргоноос урсан гарах юм. Цаг үеийн байдал, рашааны эрдэсжилтийн үе, оршин суугчдынхаа саналаас хамаарч сар бүр өөр өөр рашааныг тээвэрлэн авчирна.

3. Тээвэрлэлт

Тэсо корпораци нь өмнө “Дондогдулам хатан” рашааныг стандарт горимын дагуу тээвэрлэн авчирч VIP нэртэй рашаан усыг савлаж худалдаалж байсан арвин туршлагатай. Тиймээс Монголын оронд бүртгэлтэй, эмчилгээний зориулалттай 200 гаруй рашаан усыг булгаас тээвэрлэн авчрах нөөц бололцоотой гэсэн үг юм. Энэ үйл явцад байнгын мэргэжлийн технологич, явуулын лаборатори ажиллах ба амин дэмийн найрлага алдалгүй тээвэрлэх юм.

4. Хадгалалтын горим

Хяналтын шалгалт, тээвэрлэлтийн өндөр горимд авчирсан рашаан усыг зориулалтын саванд байрлуулах ба дахин шинжилгээ хийнэ. Элдэв химийн бодистой исэлдэх, чанараа алдах, урвалд орох зэргээс хамгаалж тээвэрлэлтийн машин, хадгалах том оврын сав, айл бүрд татсан шугам зэргийг зориулалтын материалаар бэлтгэх ба мэргэжлийн хүмүүс ажиллуулах юм.

5. Түгээх систем

Та шууд усны цоргоо нээгээд рашаанд орохоос татгалзах хэрэгтэй. Хүний биеийн онцлог, хүртээх гэж буй рашаан орц найрлагаас үндэслэн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авсны дараа халуун рашаанаа ваннд дүүргээд орох боломжтой. Рашаан ус нь өрөө хүний биед нэн тустай ба тогтмол хэрэглэж хэвших нь аливаа өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх хамгийн том ДАРХЛАА болж өгөх юм.

Leave a Reply

Your email address will not be published.