Скай Гарден хотхонд хүүхдүүд хийж болох сонирхолтой зүйлс?

Хүүхэд багачууд хотхоноос гаралгүйгээр бүтэн өдрийн турш найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөх, секц дугуйланд хамрагдах, хөгжиж суралцах нөхцөлийг Монголын хамгийн анхны хүүхдэд ээлтэй хотхон Скай Гарден Резиденс олгож байна. Хотхоны бяцхан оршин суугчид юу юу хийж болох вэ?

Кино үзэх, амттан идэх, тоглоомын төвөөр үйлчлүүлэх, дэлгүүр хэсэх зэрэг энгийн зүйлүүдийг хотхоны зүүн хэсэгт байрлах Хүүхдийн нэгдсэн үйлчилгээний төвд төлөвлөлөө. Харин сонирхол татам зөвхөн хотхоны оршин суугчид хийж болох хөгжилтэй зүйлсийн талаар сонирхуулъя.

ОДОН ГАРАГ ДУРАНДАХ

Тэнгэрт гялалзах оддыг дурандаж, галактик ертөнцөөр аялах боломжтой. Хотхоны байршил нь тус бүсийн хамгийн сүүлийн төлөвлөлт тул эргэн тойронд өндөр барилга босохгүй, урагшаа нээлттэй төлөвлөлт буюу Их тэнгэрийн ам уруу харсан тул гараг эрхсийг дурандахад юу ч саад болохгүй юм.  

CКЭЙТБОАРД ТОГЛОХ

Монголд скэйтбоард сонирхогч залуус маш их байдаг. Өөрсдийн сонирхлыг аюулгүй, стандартад нийцсэн талбай дээр бэлтгэлээ хийж, цагийг зөв боловсон өнгөрөөх ёстой билээ. Монголдоо анх удаа хотхоны идэвхтэй бүсэд олон улсын стандартад шийдсэн скэйтбоардын талбайг төлөвлөлөө. Жинхэнэ өөрийгөө мэдрэх экстрейм спортыг сонирхогч залуус цуглах газар юм.

ГЭР БҮЛЭЭРЭЭ ДУГУЙ УНАХ

Аав ээж, анд найзуудтайгаа хамт дугуй унахыг хүүхэд бүхэн хүсдэг. Танд өөрт тань унадаг дугуй байхгүй байсан ч түрээсийн дугуйгаар өдөржин зугаалж болох юм. Учир нь Скай гарден хотхон Ubike-тай хамтран хотхоны гадна унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх юм.  Хүүхэд багачууд дугуйгаа унан хотхон дотроо аялахаас гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбогдсон гүүрээр дугуйтайгаа нэвтрэн илүү том орон зайд аялах боломжтой.

СУРАЛЦАХ БОЛОМЖООР ДҮҮРЭН ТОГЛООМЫН ТАЛБАЙ

Хүүхдүүд тоглоно бас амарна, хоорондоо ярьж сууна. Тоглож буй тоглоомууд сэтгэх бодох чадварыг нэмдэг, мэдлэг өгдөг, суралцдаг байхаас гадна бие бялдрын асуудалд сайнаар нөлөөлдөг байх хэрэгтэй. Яг ийм өвөрмөц тоглоомоор Скай Гарден хотхон хүүхдийн тоглоомын талбайгаа чимэглэх юм.

Leave a Reply

Your email address will not be published.