Гэрт тань хүчилтөрөгч үйлдвэрлэх супер ургамлууд.

Маш олон хүчин зүйлсийн нөлөөгөөр бид гэртээ цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалж чаддаггүй. Үүнээс болж цусны эргэлт удааширч толгой өвдөх, нүд аргаж хатгах гэх энгийн өвчлөлүүд байнга тохиолддог. Цонхонд яагаад тавцан байдаг вэ? Мэдээж олон төрлийн эрүүл мэндэд нэн тустай хүчилтөрөгч ялгаруулах, агаарыг чийглүүлэх, хэт чийглэг агаарыг хуурайшуулах цэцэг ургамлуудыг байршуулахад зориулсан байдаг. Бидний тэр болгон анзаараад байдаггүй ч хамгийн чухал зүйлийн талаар дурдъя.

1. МӨНХРӨӨ

Агаар чийгшүүлэх, хүчилтөрөгч их хэмжээгээр ялгаруулах, нийлэг материалаас ялгардаг хорт ууршлыг устгах хосгүй чадалтай. Арчилж тордоход маш амархан. Их хэмжээгээр услах шаардлагагүй, навчиндаа чийг хадгалж байдаг. Гэрийн аль ч буланд тавихад сайхан ургана.

2. ПАЛЬМА

Хорт хийг өөртөө шингээж агаар чийгшүүлдэг мундаг ургамалд тооцогдоно. Тийм учраас ажлын өрөө буюу өдөржингөө байдаг тасалгаандаа тавих боломжтой. Уг ургамлын үүсэл гарал нь халуун орны ширэнгэн ой тул нарны тусгал бага газар ч гэсэн ургадаг ажээ.

3. УДАМБОР

Хүчилтөрөгчийн арвин их эх сурвалжаас гадна удамборын навчийг чихрийн шижин, өтгөн хаталт болон гуурсан хоолойн багтраа өвчний үед хэрэглэдэг. Энэтхэгийн уламжлалт анагаах ухаанд уг ургамлыг тасалгаанд ургуулдаг уламжлалтай. Гэрийн эерэг энергийг тэтгэдэг гэж үздэг ажээ.

4. ЗУУН НАСТ

Зуун наст нь арьсны болон өөр бусад төрлийн өвчнийг анагаах чадалтай гайхалтай ургамал. Арчилгаа ч бага шаардана, таниас нэг их хөдөлмөр шаардахгүй. Зуун наст шөнийн цагаар их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулдаг тул тайван нойрсох үндэс болно.

1. НӨМӨРГӨНӨ

Бүсгүй хүний аз жаргалыг бэлгэддэг, цагаан дарвуул ч гэж нэрлэгддэг энэ цэцэг айл гэрт аз жаргал, хайр дурлал авчирдаг гэлцдэг. Илүүдсэн чийгшлийг өөртөө шингээхээс гадна хөгц арилгана. +18ºС хэмд таатай ургана.

2. НИМБЭГНЫ МОД

Аль аль талаараа таатай ургамал. Цэцэглэх үедээ агаарт таатай үнэр ялгаруулж, гэрийн илүүдэл чийгийг шингээж авна. Навч нь орчин тойрноо цэвэршүүлж, хоргүйжүүлнэ. Наранд, бага багаар тогтмол усалгаатай, хуурай хөрстэй байвал сайн ургана. Павловскийн сорт нь нэг жилийн дотор үр жимсээ өгдөг.

3. ЦАХИРМАА

Цахирмаа нь ямар ч тасалгааг чимнэ, чимэглэлээс гадна мөн хэд хэдэн давуу талтай ургамал юм. Их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулах тул унтлагын өрөөндөө тавиарай. Мөн агаар дахь ксилол (будганд агуулагдах бохирдуулагч бодис)-ын хортой үйлчилгээг багасгаж агаар цэвэрлэдэг.

Leave a Reply

Your email address will not be published.