Гэртээ рашааны системтэй байхын гайхалтай 3-н давуу тал

Ходоод эсвэл бүр чихрийн шижин өвчний эсрэг рашаан уухыг хүсэж ажил амьдралаа зохицуулж чадалгүй явсаар л байна уу? Эмийн болон эрдэс бодис амин дэмээр баялаг 300 гаруй рашаан усны булаг эх оронд минь оргилон байдгийг бас Та мэдэх үү? Тэд бүгд л өөр өөрийн өвчин эмгэгийг анагаах шидтэй. Рашаан гэх нь угтаа ариун ус, эдгээгч ус гэж нэрлэгдэж ирсэн түүхтэй.

Оршин суугчдынхаа эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэн дээдлэгч Скай Гарден хотхон инженер техникийн шинэ технологийг нэвтрүүлэн айл бүр тодорхой давтамжтайгаар рашаан усыг хэрэглэх боломжийг олгож байна. Хэрэглээний устай хамт нэг шугамаар явах, эсвэл усны цоргыг нээх болгонд рашаан гоожно гэсэн үг биш юм. Усны шугамын хажуугаар дахин рашаан усанд зориулсан шинэ шугам тавигдах ба тээвэрлэлтийн стандарт, эмчийн зөвлөгөө хяналт дор тодорхой давтамжтайгаар хотхоны оршин суугчдад түгээх юм. Хамгийн сайхан нь Та ямар төрлийн рашаан ус уух сонирхолтой байгааг илэрхийлэн захиалах боломжтой.

1. Эрүүл мэндийн хувьд нэн сайн.

Хүний биеийн эд эс болгонд сайнаар нөлөөлөх рашаан усыг эмчийн заавар зөвлөгөөтэй тогтмол ууж, бүтэн биеэрээ орж, шавшиж байх нь эрүүл мэндийн хувьд нэн ач холбогдолтой. Та болон таны үр хүүхдүүдийн бие махбод сэргэхээс гадна, ойр ойрхон өвчин тусаад байхааргүй чийрэг биетэй болно. Мөн элдэв янзын нуруу нугас, үе мөчний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

2. Эдийн засгийн хэмнэлт

Улаанбаатар хоттой хамгийн ойрхон рашаан 10 гаруй км цаана байна. Хотоос холдох тусам рашаан усны амин дэм, эрдэс бодис улам төгөлдөрждөг. Хүмүүсийн хамгийн сайн мэддэг очих дуртай Шаргалжуутын рашаан гэхэд л 650 орчим км байдаг. Магадгүй бид жилдээ ганцхан удаа очихын тулд ажлын цаг зав, төсөв санхүү, биеийн байдал гэхчлэн олон зүйлийг өмнө нь шийдэж төлөвлөн хөдөлдөг.

Тооцоолбол: Бензин тос мөнгө, нэг хүний ор хоолны тооцоо гэхээр ойролцоогоор нэг рашаан сувилалд очиход 1 сая төгрөгөөс дээш болох юм.  

3. Бүсгүйчүүдийн арьс чангарч, залуусын царай цайрна.

Эрүүл мэндийн хувьд мэдээж нэн ач холбогдолтой. Харин харагдах гоо сайхан, физиологийн хувьд ч маш сайн болох нь нэгэнт тогтоогдсон. Учир нь рашаан бол бурхны номд аливаа бузар муухайг арилгагч амьд ус, эдгээгч ус хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Рашаан усанд орох нь хүний биеийн арьсыг чангалж, сэргээж нөхөн төлжүүлж байдаг давуу талтай.

Хүний биеийг эрүүлжүүлэх найрлага бүхий кали, магни, кальци, фосфор, хүхэр, төмөр гээд олон төрлийн эрдэстэй байдаг тул арьсанд нэн тустай.

Leave a Reply

Your email address will not be published.